Бүдрагчаагийн Даш-Ёндон
Бүдрагчаагийн Даш-Ёндон | |
|---|---|
| Монгол Ардын Хувьсгалт Намын Ерөнхий нарийн бичгийн дарга[a] | |
| Албан тушаал хашсан 1991 оны 2 сарын 28 – 1996 оны 7 сарын 28 | |
| Өмнөх | Гомбожавын Очирбат (Дарга) |
| Дараах | Нацагийн Багабанди |
| Монгол Улсаас Болгарт суугаа элчин сайд | |
| Албан тушаал хашсан 2001–2005 | |
| Хувийн мэдээлэл | |
| Төрсөн | 2 сарын 17, 1946 Цэцэрлэг сум, Хөвсгөл, Монгол |
| Улс төрийн нам | Монгол Ардын Хувьсгалт Нам |
| Эхнэр, Нөхөр | Чойжамцын Батжаргал |
| Төгссөн сургууль | Монгол Улсын Их Сургууль |
Бүдрагчаагийн Даш-Ёндон (Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Согоот багийн нутагт 1946 онд төрсөн) -монголын улс төрийн зүтгэлтэн, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монгол улсын Ардын багш юм.
Тэрбээр 1968 онд Монгол Улсын Их Сургуулийг төгсөж түүхийн багшийн мэргэжил эзэмшжээ. Их сургуулиа төгсөж, сургуульдаа багшилж байгаад МАХН-ын төв хороонд зааварлагч, Намын дээд сургуульд орлогч захирал, МАХН-ын төв хорооны хэлтсийн орлогч эрхлэгч, хэлтсийн эрхлэгч, Улаанбаатар хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1991-1996 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, дарга, 1997 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөх, 2001-2005 онд Болгар улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, 2007 оноос МАХН-ын даргын зөвлөхөөр ажиллаж байна.
Бүтээл
[засварлах | кодоор засварлах]- Цаг үе: Сэтгэл, бодрол, философи
- Монголын хөгжлийн философи
- Үйлсээрээ мөнхөрсөн Б. Ширэндэв
- ↑ 1991 оны 2 сарын 28-наас 1992 оны 10 сарын 5 хүртэл тус албан тушаалын нэршил дарга байсан.
<ref> tags exist for a group named "lower-alpha", but no corresponding <references group="lower-alpha"/> tag was found.