Цэцэрлэг сум (Хөвсгөл)
![]() ![]() Цэцэрлэг сум |
|
---|---|
![]() |
|
7,480 км² | газар нутагтай |
5,876 хүн | оршин суудаг |
110,000 | толгой малтай |
7 баг нь | Дэлгэрхаан, Зуун мод, Могой (Рэнчинжугнай), Согоот, Халбан, Жаргалант, Бүрхээр долоо болой. |
1931 онд | үүсгэн байгуулагдсан |
Эргэн тойрондоо | Хөвсгөлийн Цагаан-Уул, Завханы Их-Уул, Тосонцэнгэл, Тэлмэн, Нөмрөг, Баянхайрхан, Асгат, Баянтэс гэсэн найман сумтай хаяалж, ОХУ-ын БНТувУ-ын Тере-Хөл, Эрзин хоёр хошуутай хиллэнэ. |
Цэцэрлэг (монгол бичгээр чэчэрлиг) нь Хөвсгөл аймгийн сум юм. Нийт 7,480 км² газар нутгийн 6,040 км² нь бэлчээр, 1,340 км² нь ой болно. 2000 оны байдлаар Цэцэрлэг суманд 5,876 хүн амьдарч байсны ихэнх нь хотгойд ястан юм. Сумын төв Халбан нь аймгийн төв Мөрөнгөөс баруунш 209 км, Улаанбаатараас 880 км зайд оршино.
Түүх[засварлах | кодоор засварлах]
1931 онд Хантайшир уулын аймгийн Дэлгэрхаан уулын хошууны харьяанд Цэцэрлэг сум байгуулагдсан байна. 1933 оны байдлаар 1150 өрхийн 3,800 иргэн бүхий, 92,000 орчим толгой малтай томоохон сум болжээ. 1954 онд "Энх-Амьдрал" нэгдэл байгуулагдаж, 1990 онд татан буугдсан байна.
Эдийн засаг[засварлах | кодоор засварлах]
2004 оны байдлаар 110,000 орчим толгой мал тоологджээ. Үүнд ямаа 45,000, хонь 48,000, үхэр, сарлаг 8,300, адуу 8,100, тэмээ 606 байв[1].
Түүхийн дурсгалт газрууд[засварлах | кодоор засварлах]
Монголын хойд хэсгийн хамгийн том хийдүүдийн нэг Тэсийн Хүрээ 1717 онд өдгөө сумын төв байгаа газрын ойролцоо байгуулагджээ. Тэсийн Хүрээ нь хөгжлийнхөө оргил үедээ 1,500 ламтай, 6 аймаг, 16 дацан, 29 дуганаас бүрдэж байв. Тэсийн Хүрээг 1930-аад оны сүүлчээр нураажээ.
Эшлэл[засварлах | кодоор засварлах]
- ↑ "Статистикийн Төв Газар: 2004 оны мал тооллого" (PDF). Archived from the original (PDF) on 2007-03-22. Retrieved 2007-03-22.
Ном зүй[засварлах | кодоор засварлах]
М.Нямаа, Хөвсгөл аймгийн лавлах толь, Улаанбаатар 2001, х.201