Рэнчинлхүмбэ сум

 Монгол улсын
 Хөвсгөл аймгийн
Рэнчинлхүмбэ сум
Рэнчинлхүмбэ сумын төв
Рэнчинлхүмбэ сумын төв
Улбар шар нь Мөрөн, ягаан нь Рэнчинлхүмбэ
Улбар шар нь Мөрөн, ягаан нь Рэнчинлхүмбэ
8,850 км² газар нутагтай
4,284 хүн оршин суудаг
95,000 толгой малтай
Дотроо Хөндий, Хоолойн зах, Ходон, Далайн зах, Ёлт, Зөөлөн гэх зургаан багт хуваагдсан.
1931 онд үүсгэн байгуулагдсан
Эргэн тойрондоо Алаг-Эрдэнэ, Улаан-Уул, Цагааннуур, Ханх гэх дөрвөн сум, Хөвсгөл нуур, ОХУ-ын БНБурУ-ын Ах аймгаар хүрээлэгддэг.

Рэнчинлхүмбэ сум нь Хөвсгөл аймгийн сум юм. Нийт 8,850 орчим км² газар нутгийн 2,910 км² нь бэлчээр, 35% нь ой болно. 2000 оны байдлаар сумын хүн ам 4284 байсны ихэнх нь дархад ястан байв. Сумын төв Зөөлөн нь аймгийн төв Мөрөнгөөс хойш 265 км, нийслэл Улаанбаатараас 998 км зайд оршино.

Түүх[засварлах | кодоор засварлах]

1931 онд Хөвсгөл аймаг байгуулагдахад Рэнчинлхүмбэ сум бий болжээ. 1933 оны байдлаар 544 өрхийн 1,800 орчим хүн, 32,000 орчим толгой малтай байв. "Алтан Тал" нэгдэл 1956 онд байгуулагдаж, 1990 онд татан буугдсан. 1750 онд бий болсон Зөөлөнгийн Хүрээ нь 1771 онд одоо сумын төв байгаа газрын орчимд төвхнөжээ.

Эдийн засаг[засварлах | кодоор засварлах]

2004 оны байдлаар 100,000 орчим толгой мал тоологдсоны 34,000 нь хонь, 30,000 нь ямаа, 21,000 нь үхэр буюу сарлаг, 9,200 нь адуу, 170 нь тэмээ байв[1].

Ном зүй[засварлах | кодоор засварлах]

М.Нямаа, Хөвсгөл аймгийн лавлах толь, Улаанбаатар 2001, х.121

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Статистикийн Төв Газар: 2004, х.111