Тосонцэнгэл сум (Хөвсгөл)

Flag of Mongolia.svg Монгол улсын
Mn coa khövsgöl aimag 2014.svg Хөвсгөл аймгийн
Тосонцэнгэл сум
Улбар шар нь Мөрөн, ягаан нь Тосонцэнгэл
2,050 км² газар нутагтай
5,921 хүн оршин суудаг
137,000 толгой малтай
Дотроо Мухар хөндий, Сэлэнгэ, Тээл, Сүүл Улаан, Цэнгэл гэх таван багтай.
1931 онд үүсэн байгуулагдсан
Эргэн тойрондоо аймгийнхаа Түнэл, Их-Уул, Рашаант, Төмөрбулаг, Бүрэнтогтох гэдэг таван сумтай хаяа залгана.

Тосонцэнгэл сум нь Хөвсгөл аймгийн сум юм. Нийт 2,050 км² газар нутгийн 1,800 км² нь бэлчээр болно. 2000 оны байдлаар Тосонцэнгэл суманд 4,161 хүн амьдарч байв. Сумын төв Цэнгэл нь аймгийн төв Мөрөнгөөс зүүн өмнө зүгт 64 км, нийслэл Улаанбаатараас 607 км алслагдан оршино.

Түүх[засварлах | кодоор засварлах]

1931 онд Хөвсгөл аймаг анх байгуулагдахад Тосонцэнгэл сум бий болжээ. 1933 оны байдлаар 842 өрхийн 3,100 хүн, 99,000 орчим толгой малтай байв. 1956 онд "Ардын Зориг" нэгдэл тус суманд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаад 1990 онд татан буугджээ.

Эдийн засаг[засварлах | кодоор засварлах]

2004 оны байдлаар нийт 137,000 толгой мал тоологдсоны 64,000 нь ямаа, 57,000 нь хонь, 8,800 нь үхэр буюу сарлаг, 7,200 нь адуу, 33 нь тэмээ байв[1].

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Статистикийн Төв Газар: 2004 оны мал тооллого

Ном зүй[засварлах | кодоор засварлах]

М.Нямаа, Хөвсгөл аймгийн лавлах толь, Улаанбаатар 2001, х.133