Улаан-Уул сум
![]() ![]() Улаан-Уул сум |
|
---|---|
Сумын төв | |
Улбар шар нь Мөрөн, ягаан нь Улаан-Уул | |
10,000 км² | газар нутагтай |
3,726 хүн | оршин суудаг |
72,000 | толгой малтай |
Таван баг | Шивлэг, Тоом, Мунгараг, Соёо, Төгөл |
1933 онд | үүсгэн байгуулагдсан |
Эргэн тойрондоо | Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Алаг-Эрдэнэ, Арбулаг, Баянзүрх гэсэн таван сумтай хаяалж, БНТувУ-ын Хаа-Хэм, Тере-Хөл гэх хоёр хошууны нутгаар ОХУ-тай хил залгадаг. |
Улаан-Уул сум нь Хөвсгөл аймгийн сум юм. 10,000 орчим км² газар нутагтай. 2000 оны байдлаар 3,726 хүн оршин суудгийн олонхи нь дархад ястан болно. Сумын төв Төгөл нь аймгийн төв Мөрөнгөөс баруун хойш 171 км, нийслэл Улаанбаатараас 942 км зайд оршино.
Түүх[засварлах | кодоор засварлах]
Улаан-Уул сумыг 1933 онд Баянзүрх сумын ихэнх нутгийг тасалж байгуулжээ. 1956 - 1990 онд "Жаргалант Амьдрал" нэгдэл тус суманд байв
Эдийн засаг[засварлах | кодоор засварлах]
2004 оны байдлаар 72,000 орчим толгой малтай. Үүнд, 23,000 ямаа, 24,000 хонь, 17,000 үхэр,сарлаг, хайнаг, 7,000 адуу, 216 тэмээ байв[1].
Эшлэл[засварлах | кодоор засварлах]
Ном зүй[засварлах | кодоор засварлах]
М.Нямаа, Хөвсгөл аймгийн лавлах толь, Улаанбаатар 2001, х.144