Чандмань-Өндөр сум

Flag of Mongolia.svg Монгол улсын
Mn coa khövsgöl aimag 2014.svg Хөвсгөл аймгийн
Чандмань-Өндөр сум
Улбар шар нь Мөрөн, ягаан нь Чандмань-Өндөр
4,490 км² газар нутагтай
3,036 хүн оршин суудаг
76,000 толгой малтай
Дотроо Шивэрт, Ёлгос, Улаан асга, Хөхөө, Хайрхан толгой гэх таван багтай.
1931 онд үүсгэн байгуулагдсан
1959 онд эргэн байгуулагдсан
Эргэн тойрондоо Алаг-Эрдэнэ, Ханх, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Түнэл гэсэн таван сум, Хөвсгөл нуураар хүрээлэгдэнэ.

Чандмань-Өндөр сум нь Хөвсгөл аймгийн сум юм. 4,490 км² нутагтай. 2000 оны байдлаар 3036 оршин суугчтай байв. Сумын төв Хөхөө нь аймгийн төв Мөрөнгөөс зүүн хойно 138 км, нийслэл Улаанбаатараас 758 км зайд оршино.

Түүх[засварлах | кодоор засварлах]

1931 онд Хөвсгөл аймагтай хамт байгуулагдсан. 1933 оны байдлаар 816 өрхийн 2,300 хүн, 42,000 орчим толгой мал тоологджээ. 1956 онд сумыг Цагаан-Үүр суманд нэгтгээд, 1959 онд буцааж салгасан байна. 1952 - 1990 онд тус суманд "Лениний алдар" нэгдэл ажиллаж байв.

Эдийн засаг[засварлах | кодоор засварлах]

2004 оны байдлаар 41,000 толгой малтай. Үүнд, 10,000 хонь, 13,000 ямаа, 14,000 үхэр, сарлаг, 4,100 адуу тоологдсон бөгөөд тэмээ байхгүй[1].

Түүхийн дурсгалт газрууд[засварлах | кодоор засварлах]

Нутгийнхан Чингис хааны дээд өвөг Алун Гуа эх тус сумын нутгаар урсдаг Ариг голоос гаралтай гэж үздэг бөгөөд 1992 онд голын ойролцоо түүний хөшөөг босгожээ.

Ном зүй[засварлах | кодоор засварлах]

М.Нямаа, Хөвсгөл аймгийн лавлах толь, Улаанбаатар 2001, х.204

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Статистикийн Төв Газар: 2004 оны мал тооллого, х.111