Арбулаг сум

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Flag of Mongolia.svg Монгол улсын
Mn coa khövsgöl aimag 2014.svg Хөвсгөл аймгийн
Арбулаг сум
Улбар шар нь Мөрөн, ягаан нь Арбулаг
3,360 км² газар нутагтай
4,478 хүн оршин суудаг
135,000 толгой малтай
6 баг нь Хавтага, Бор гол, Бэл булаг, Сүмбэр, Тарган нуур, Урт булаг
1931 онд үүсэн байгуулагдсан
Эргэн тойрондоо Бүрэнтогтох, Цагаан-Уул, Баянзүрх, Улаан-Уул, Алаг-Эрдэнэ гэсэн таван сумтай хаяа залгадаг.

Арбулаг сум нь Хөвсгөл аймгийн сум юм. 3,360 орчим км² нутагтайгаас 3,120 км² орчим нь бэлчээр болно. 2000 оны байдлаар 4478 оршин суугчтай бөгөөд хотгойд, дархад ястнууд зонхилох хувийг эзэлнэ. Сумын төв Мандал нь аймгийн төв Мөрөнгөөс баруун хойш 75 км, нийслэл Улаанбаатараас 742 км зайд оршино.

Газарзүй[засварлах | edit source]

Тус сумын 2-р багийн нутагт Их-Уул, Мандал хэмээх уулс бий.

Түүх[засварлах | edit source]

1931 онд Хөвсгөл аймаг байгуулагдахад Арбулаг сум зохион байгуулагджээ. 1933 оны байдлаар 911 өрхийн 3,200 хүн, 106,000 орчим малтай байв. 1959 онд Арбулаг болон Алаг-Эрдэнэ сумдаас Сүмбэр сум тасран гарсан ч удалгүй Арбулаг суманд эргэн нэгджээ. Тус сумын нутагт 1939 онд "Сөртийн нэгдэл" байгуулагдаж, хожим "Мандал" нэгдэл болон нэрээ өөрчилсөн аж.

Эдийн засаг[засварлах | edit source]

2004 оны байдлаар 135,000 толгой мал тоологдсоноос 58,000 хонь, 58,000 ямаа, 9,700 үхэр,сарлаг, 9,300 адуу, 200 тэмээ байв[1]. Сумын нутагт фосфор болон бокситын нөөц бий. Ард иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр нь мал аж ахуй бөгөөд Х.Гомбо, Т.Мөнгөнмандал, Г.Нямсүрэн зэрэг олон сайн аварга малчид тус сумаас төржээ.

Түүхийн дурсгалт газрууд[засварлах | edit source]

1953, 1956 онд Бүрэнтогтох сумын хилийн ойролцоо Мөнх хааны үеийн ордон, бичигт хөшөө тус тус олджээ. Мөн сумын төвөөс зүүн тийш 10 км-ийн зайд, 5-р багийн нутагт Чингүнжавын булш гэж нутгийн ард түмэн ярилцдаг Цагаанчулуутын овоо хэмээх тахилгат том овоо бий. Цагаанчулуут уулын оройд 4 тийш салбарласан 16, их овоотойгоо нийлээд 17 овоо байдаг.

Ном зүй[засварлах | edit source]

М.Нямаа, Хөвсгөл аймгийн лавлах толь, Улаанбаатар 2001, х.18

Эшлэл[засварлах | edit source]

  1. Статистикийн Төв Газар: 2004 оны мал тооллого, p.111