Jump to content

Галт сум

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Галт сум
ᠭᠠᠯᠲᠤᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Хөвсгөл
Идэр нэртэй байгуулагдсан1931 он
Галт нэртэй байгуулагдсан1959 он
Газар нутаг
  Нийт3,596.8 км2 (1,388.7 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 5,531
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Галт сум нь Хөвсгөл аймгийн сум юм. Нийт 3,600 км² газар нутагтай. 2000 оны байдлаар хүн ам нь 5328 байв. Сумын төв Идэр нь аймгийн төв Мөрөнгөөс өмнө зүгт 168 км, нийслэл Улаанбаатараас 837 км зайд оршино. Сумын төвөөс өмнө зүгт 25 км зайд Салбартын рашаан хэмээх халуун рашаан байдаг.

Галт сум нь анх Архангай аймгийн Идэр сум нэртэйгээр 1931 онд байгуулагдсан. 1933 оны байдлаар 687 өрхийн 2,500 оршин суугч, 72,000 орчим толгой малтай байв. 1942 онд Хөвсгөл аймгийн харьяанд шилжээд, 1956 онд Чандмань сумын бүрэлдэхүүнд орсон байна. 1959 онд одоогийнхоо нэрээр дахин байгуулагджээ. 1963 онд Зүрх сум татан буугдаж, Галт суманд нэгдсэн. 1956 - 1990 онд "Идэрийн Ундраа" нэгдэл тус суманд ажиллаж байв.

2004 оны байдлаар 183,000 орчим толгой мал тоологджээ. Үүнд 83,000 хонь, 78,000 ямаа, 10,000 үхэр болон сарлаг, 11,000 адуу, 64 тэмээтэй[1].

М.Нямаа, Хөвсгөл аймгийн лавлах толь, Улаанбаатар 2001, х.45

  1. "Статистикийн Төв Газар: 2004 оны мал тооллого, х.111" (PDF). Archived from the original (PDF) on 2007-03-22. Татаж авсан: 2007-03-22.