Ханх сум
![]() ![]() Ханх сум |
|
---|---|
![]() |
|
5,500 км² | газар нутагтай |
2,140 хүн | оршин суудаг |
26,000 | толгой малтай |
Дотроо | Тураг, Хороо, Турт гэх гурван багтай. |
1931 онд | үүсэн байгуулагдсан |
1959 онд | эргэн байгуулагдсан |
1994 онд | ахин байгуулагдсан |
Эргэн тойрондоо | Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Рэнчинлхүмбэ гурван сум, Хөвсгөл нуурын ус, ОХУ-ын БНБурУ-ын Түнхэн аймгаар хүрээлэгдэнэ. |
Ханх сум нь Хөвсгөл аймгийн сум юм. Нийт 5,500 км² газар нутагтай[1]. 2000 оны байдлаар 2140 оршин суугчтай байв. Сумын төв Турт нь Хөвсгөл нуурын хөвөөнд, аймгийн төв Мөрөнгөөс хойш 280 км, нийслэл Улаанбаатараас 1020 км, Оростой хиллэх Ханх-Мондийн хилийн боомтоос 22 км зайд оршино. Хөвсгөл аймгийн хамгийн өндөр цэг Мөнх Сарьдаг тус сумын нутагт, Оросын хилийн орчимд бий.
Түүх[засварлах | кодоор засварлах]
1931 онд Хөвсгөл аймагтай хамт байгуулагдсан. 1933 онд 346 өрхийн 1,000 орчим хүн, 13,200 орчим толгой мал тоологджээ. 1955 онд сумыг татан буулгаж, зарим хэсгийг нь Чандмань-Өндөр суманд нэгтгэсэн бол үлдэх хэсэг нь Турт хороо нэртэйгээр зохион байгуулагджээ. 1959 онд сумыг сэргээн байгуулсан ч 1978 онд дахин татан буулгаж, энэ удаа Рэнчинлхүмбэ сумтай нэгтгэсэн байна. 1994 онд тус сумыг дахин байгуулсан. 1956 - 1990 онд тус суманд "Хөвсгөл Долгио" нэгдэл ажиллаж байв.
Эдийн засаг[засварлах | кодоор засварлах]
2004 онд багцаагаар 26,000 толгой мал байснаас хонь 6,600, ямаа 7,500, үхэр, сарлаг 8,900,адуу 2,600, тэмээ 6 байв[2]. 2000 онд сумын төв ОХУ-ын эрчим хүчний шугамд холбогджээ.
Ном зүй[засварлах | кодоор засварлах]
М.Нямаа, Хөвсгөл аймгийн лавлах толь, Улаанбаатар 2001, х.156
Эшлэл, зүүлт[засварлах | кодоор засварлах]
- ↑ Хөвсгөл нуурын хэсгийг оролцуулан тооцсон байж болзошгүй.
- ↑ Статистикийн Төв Газар: 2004 оны мал тооллого, х.111