Төмөрбулаг сум

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Flag of Mongolia.svg Монгол улсын
Mn coa khövsgöl aimag 2014.svg Хөвсгөл аймгийн
Төмөрбулаг сум
Улбар шар нь Мөрөн, ягаан нь Төмөрбулаг
2,510 км² газар нутагтай
4,133 хүн оршин суудаг
173,893 толгой малтай
Дотроо Жаргалант, Нарийн, Тариат, Тээл, Сумын төв гэх таван багтай.
1931 онд үүсэн байгуулагдсан
1959 онд одоогийнхоор байгуулагдсан
Эргэн тойрондоо Хөвсгөлийн Бүрэнтогтох, Тосонцэнгэл, Рашаант, Галт, Шинэ-Идэр, Архангайн Цэцэрлэг гэсэн зургаан сумтай хаяа залгана.
Төмөрбулаг сумын наадам, 2007 оны 9 сар

Төмөрбулаг сум нь Хөвсгөл аймгийн сум юм. Нийт 2,510 км² газар нутагтай, үүнээс 1,950 км² нь бэлчээр болно. Төмөрбулаг сумын хүн ам 2000 оны байдлаар 4,174, 2010 оны байдлаар 4,133 байв. Сумын төв Жаргалант нь Бүгсийн голын ойролцоо, аймгийн төв Мөрөнгөөс урагш 75 км, нийслэл Улаанбаатараас 714 км зайд байрлана. Баруун, баруун хойд талаараа өөрийн аймгийн Бүрэнтогтох сум, зүүн талаараа Тосонцэнгэл, Рашаант, Архангай аймгийн Цэцэрлэг, урд талаараа Галт, Шинэ-Идэр сумдтай хил залган оршдог.

Түүх[засварлах | edit source]

1931 онд Хөвсгөл аймаг байгуулагдахад Төмөрбулаг сум үүсчээ. 1933 оны байдлаар 880 өрхийн 3,000 оршин суугчтай, 96,000 орчим толгой малтай байв. 1956 онд Бүрэнтогтох суманд нэгтгэсэн ч удалгүй 1959 онд өрх тусгаарлажээ. 1934 онд "Давшилт" нэгдэл байгуулагдаж, 1990 онд татан буугдсан.

Газарзүй[засварлах | edit source]

Дунджаар далайн түвшнээс дээш 1790 метрийн өндөрт өргөгдсөн. Хамгийн өндөр цэг Дашдэрчин далайн түвшнээс дээш 2556 м, нам дор цэг Олон голын бэлчир далайн түвшнээс дээш 1148 метрийн өндөртэй.

Хүн ам[засварлах | edit source]

Тус сум нь 2010 оны байдлаар 4133 хүн амтай байв. Үүнээс:

  • эмэгтэй -2101
  • эрэгтэй- 2032
  • Нийт хүүхэд-1576
    • 0-5 насны хүүхэд-547
    • 6-16 насны хүүхэд-1031
  • өндөр настан-235
  • хөдөлмөрийн насны-2419
    • Нийт хүн амаас ажиллагсад-1837 үүнээс:
      • Эмэгтэй-879
      • Эрэгтэй-958
      • Оюутан-138

Эдийн засаг[засварлах | edit source]

Тус сум нь 824 малчин өрхтэй. 2009 онд 32 мянгат малчинтай болж, аймагтаа тэргүүлж байсан. 2010 онд харин мянгат малчны тоо 12 болж буурчээ. Төмөрбулаг суманд "Эрчим" омгийн үүлдрийн хар ямааг 1989 онд бий болгож, одоог хүртэл өсгөн үржүүлж түүхий эд авч ашиглаж байна.

2004 оны байдлаар 133,000 орчим толгой мал тоологдсон. Үүнд 76,000 ямаа, 44,000 хонь, 6,700 үхэр, сарлаг, 6,200 адуу, 41 тэмээ байв[1]. 2010 оны жилийн эцсийн мал тооллогоор тэмээ - 19, адуу - 4774, үхэр - 9848, хонь - 58982, ямаа - 100270, бүгд 173893 толгой малтай байв.

Эрчим хүчний төвийн нэгдсэн сүлжээнд хамрагдсан ба үүрэн телефоны Мобиком, Скайтел, Юнител, Жимобайль Монголын цахилгаан холбооны NJ корпорацийн 7038..... дугаартай утасны сүлжээнд тус тус холбогдсон. Айл өрх албан газрууд микомын өндөр хурдны интернетийн сүлжээнд холбогдогсон.

Эдийн засгийн тэргүүлэх чиглэл нь мал аж ахуй. Сумын нийт өрхийн 87.9 хувь буюу 824 өрх айл мал аж ахуй эрхлэн амьдардаг. Мал аж ахуйн үйлдвэрлэлээс жилд дунджаар ноос 58.7 тонн, ноолуур 35.2 тонн, арьс шир 14580 ширхгийг авч ашигладаг. Хүнсний ногооны чиглэлээр хураан авсан төмс 32 тонн, хүнсний бусад ногоо 9.6 тонн.

Сумын бэлчээр 192667.2 га талбайтай. Хонин толгойд шилжсэнээр 296623 толгой мал, сумын бэлчээрийн даац 86700 хонин толгой мал багтах боломжтой.

  • Нутаг дэсгэр 252172 га
    • Хот суурин 316.4 га
    • ХАА-н эдэлбэр газар 94728.3 га
    • Тариалан 303.0 га
    • Ойн сан 56697.0 га
    • Усан сан 288.0 га
    • Зам 240.0 га
    • Хадлан 16750.0 га

Тус сум нь жилд дунджаар түлшний хэрэгцээнд 8982 м³, хэрэглээний мод 600 м³ мод бэлтгэж хэрэглэдэг.

Төсөв[засварлах | edit source]

2010 оны байдлаар

  • Орон нутгийн нийт орлого 63,488,200 төгрөг
  • Нийтийн ерөнхий үйлчилгээний төсвийн зарлага 142,546,900 төгрөг
  • Улсын төсвийн зарлага 599,735,300 төгрөг

Байгуулага, аж ахуйн нэгжүүд[засварлах | edit source]

Суманд 11 жилийн ахлах сургууль, хүн эмнэлэг, хүүхдийн цэцэрлэг, ЗДТГазар, Соёлын төв, ИТХурал, Багийн алба зэрэг төсөвт газрууд, ХААН банкны 49-р тооцооны төв, МШБ-ны 2004-р тооцооны төв, Холбооны салбар, ЭЭСан, Мал эмнэлгийн Торцмөрөн, Ганболор, Далай гүн ББН, Мэргэн гүн-Бүгдгэгээн ТББ, Шатахуун түгээх Баян-айраг хангай хоршоо, Хан эрчим ШТС, ХААНТөв, Ахмадын хороо, 3 гуанз, 19 дэлгүүр үйл ажиллагаа явуулж байна.

Ном зүй[засварлах | edit source]

М.Нямаа, Хөвсгөл аймгийн лавлах толь, Улаанбаатар 2001, х.134

Эшлэл[засварлах | edit source]