Алаг-Эрдэнэ сум
Алаг-Эрдэнэ сум
ᠠᠯᠠᠭᠡᠷᠳᠡᠨᠢᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Хөвсгөл |
Байгуулагдсан | 1931 он |
Газар нутаг | |
• Нийт | 5,414.3 км2 (2,090.5 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 7,038 |
Алаг-Эрдэнэ сум нь Хөвсгөл аймгийн сум юм. 4,500 орчим км² нутагтайгаас 1,460 км² нь ой, 2,760 км² нь бэлчээр болно. 2005 оны байдлаар тус сумын хүн ам 2992 байсан бөгөөд халх, дархад, хотгойд, урианхай ястан амьдран суудаг. Сумын төв Манхан нь аймгийн төв Мөрөнг Хатгалтай холбосон замын ойролцоо, Мөрөнгөөс хойш 62 км, нийслэл Улаанбаатараас 733 км-ийн зайд оршино. Сумын хойд хилд Хөвсгөл нуур байдаг.
Түүх
[засварлах | кодоор засварлах]1926 онд Хөвсгөл аймаг байгуулагдахад Алаг-Эрдэнэ сум зохион байгуулагдсан. 1933 оны байдлаар 1006 өрхийн 3,400 орчим оршин суугч, 82,000 орчим толгой малтай байв. 1942 онд 2 баг Рэнчинлхүмбэ суманд шилжиж, мөн 1952 онд дахин 2 баг Түнэл суманд нэгджээ. 1956 онд "Хөгжил" нэгдэл байгуулагджээ.
Эдийн засаг
[засварлах | кодоор засварлах]2013 оны байдлаар 130000 орчим толгой малтайгаас 26,000 нь хонь, 36,000 нь ямаа, 11,500 нь үхэр болон сарлаг, 6,400 нь адуу, 33 нь тэмээ байв[1]. 1980-аад онд Зөвлөлт Холбоот Улсын геологичид сумын нутагт өргөн хэмжээний судалгаа явуулж, фосфорын орд газар олсон бөгөөд байгаль орчинд муугаар нөлөөлнө гэдэг үндэслэлээр олборлолт явагдахгүй байгаа. Мөн хар нүүрс, бал чулуу, өөхөн чулуу элбэгтэй.
Ном зүй
[засварлах | кодоор засварлах]- М.Нямаа, Хөвсгөл аймгийн лавлах толь, Улаанбаатар 2001, х.14
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Статистикийн Төв Газар: 2004 оны мал тооллого, х.111" (PDF). Эх хувилбараас (PDF) архивласан: 2007-03-22. Татаж авсан: 2007-03-22.