Тариалан сум (Хөвсгөл)
Тариалан сум
ᠲᠠᠷᠢᠶ᠋ᠠᠯᠠᠩᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Хөвсгөл |
Байгуулагдсан | 1931 он |
Газар нутаг | |
• Нийт | 3,430.7 км2 (1,324.6 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▲ 6,292 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Тариалан сум нь Хөвсгөл аймгийн сум юм. Нийт 3,431 км² газар нутгийн 1,582 км² нь бэлчээр, 167 км² нь тариалангийн талбай (Хөвсгөл аймгийн нийт тариалангийн талбайн 74%) болно. Сумын хүн ам 2011 онд 5,975, 2012 онд 5965, 2014 онд 5,748,2017 онд 6096 байгаа нь Хөвсгөл аймагтаа аймгийн төв Мөрөнг эс тооцвол хамгийн том сум болж байна. Сумын төв Бадрах нь 2017 оны байдлаар 3149 оршин суугчтай. Сумын төв нь Мөрөнгөөс зүүн зүгт 160 км, нийслэл Улаанбаатараас 521 км зайд оршино. Мөрөн болон УБ хоттой хатуу хучилттай замаар холбогдсон
Түүх
[засварлах | кодоор засварлах]1921 оны 8 сард одоогийн Тариалан сум болон Булган аймгийн Тэшиг сумын нутгийн заагт Барон Унгерн баривчлагдаж байсан түүхтэй.
1931 онд Хөвсгөл аймаг байгуулагдахад Тариалан сум бий болжээ. 1933 оны байдлаар 908 өрхийн 3,000 орчим оршин суугч, 50,000 орчим толгой малтай байв. 1937 онд хадуурын бригад бий болж, 1938 оноос газар тариаландаа трактор ашиглах болжээ. 1943 онд сангийн аж ахуй үүссэн байна. 1992 оноос сангийн аж ахуй хувьчилагдаж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байна.
Эдийн засаг
[засварлах | кодоор засварлах]Газар тариалан нь тус сумын эдийн засгийн үндсэн салбар тул хүн амын ихэнх нь сумын төвдөө амьдарна.Жилд дунджаар 10000 га -д үр тариа тариалдаг. 2017 оны байдлаар 229122 толгой мал тоологдсоны 92295 нь ямаа, 101916 нь хонь, 22921 нь үхэр, сарлаг, 11990 нь адуу, 0 нь тэмээ байв[1]. 11739 га-д үр тариа тариалж 19716 тн ургац хураан авсан.Хувийн хэвшлийн 80 гаруй аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэл үйлчилгээ явуулж жилдээ 17,0 тэр бум төгрөгийн дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Хөвсгөл аймгийн гурилын хэрэгцээг бүрэн хангах хүчин чадалтай гурилын үйлдвэрүүд ажиллаж байна.
Боловсрол
[засварлах | кодоор засварлах]Тариалан сумын дунд сургууль 1939 онд байгуулагдсан. Одоо 12 жилийн сургуульд 1172 хүүхэд сургалцаж, 60 багш ажиллаж байна.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]Ном зүй
[засварлах | кодоор засварлах]М.Нямаа, Хөвсгөл аймгийн лавлах толь, Улаанбаатар 2001, х.129