Цагаан-Уул сум
Цагаан-Уул сум
ᠴᠠᠭᠠᠨᠠᠭᠤᠯᠠᠰᠤᠮᠤ | |
|---|---|
| Улс | |
| Аймаг | |
| Байгуулагдсан | 1931 он |
| Газар нутаг | |
| • Нийт | 5,866.3 км2 (2,265.0 бээр2) |
| Хүн ам (2022) | |
| • Нийт | ▲ 5,920 |
| Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Цагаан-Уул сум нь Хөвсгөл аймгийн сум юм. 5,870 орчим км² газар нутагтайгаас 5866,0 км² нь бэлчээр болно. 2025 оны байдлаар 5,927 оршин суугчтай байсны ихэнх нь халх, хотгойдууд юм. Сумын төв Шарга нь аймгийн төв Мөрөнгөөс баруунш 138 км, нийслэл Улаанбаатараас 840 км зайд оршино.
Түүх
[засварлах | кодоор засварлах]1931 онд Хөвсгөл аймаг байгуулагдахад Цагаан-Уул сум бий болжээ. 1933 оны тооллогоор 1150 өрхийн 3,800 орчим иргэн, 101,000 орчим толгой малтай байв. 1959 онд Цагаан-Уул сумын нэг хэсгийг Бүрэнхаан суманд нэгтгэж, 1963 онд Шарга сум тус суманд нэгдсэн бөгөөд 1973 онд Бүрэнхаан сумыг татан буулгахад зарим хэсэг нь Цагаан-Уул суманд багтах болсон. 1956 онд Бадрал нэгдэл байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байгаад 1990 онд татан буугджээ.
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Тус сум нь өөрийн аймгийн Арбулаг, Бүрэнтогтох, Баянзүрх, Завхан аймгийн Их-Уул, Тосонцэнгэл, баруун хойд хэсгээрээ ОХУ-тай хиллэдэг ба Улаанбаатар хотоос 832 км, аймгийн төв Мөрөн хотоос 131 км зайд тус тус оршдог. Ужигийн Дүмбэнгээс эхлээд Өндөр Жаргалант, Тосон, Богд, Булнай, Элээт, Барчин зэрэг өндөр сүрлэг уул нурууд, Дэлгэрмөрөн, Агар, Тэс зэрэг 20 гаруй гол мөрөн, Сангийн далай, Тунамал, Гандан, Хунт, Галуут зэрэг 30 гаруй нуур цөөрөм, Сангийн далайн уужим ариун хөндий, хоолой, Агар, Өвгөд, Барчингийн рашаан, Зоо Мэргэн, Хоёр Богд, Хүнхрүүгийн халил өндөр хясаа зэрэг байгалийн гоо үзэсгэлэн бүрдсэн нутаг юм. Эрт дээр үеэсээ анагаах ухааны эрхэм чанар нь тогтоогдсон "Өвгөдийн рашаан"," Барчингийн рашаан ","Агарын рашаан", Мөсөн түрүүний булаг" зэрэг лусын рашаанаар дүүрэн нутаг юм.
Мөн хүдэр, гахай, хандгай, буга, тарвага зэрэг ан амьтан элбэг баян хангай нутаг билээ.
Тэсийн голын эх энэ сумын нутагт байдаг. 1976 онд Тэсийн голын эхэн орчмоос Уйгурын үеийн олдвор олджээ.
Жалханз хутагт Дамдинбазарын хийд байрлаж байсан туурь Тосон багийн Гурван модны хунх гэдэг газарт одоо хүртэл сүсэгтэх олны хөл тасардаггүй.
"Оргомчийн булан" гэх үзэсгэлэнт сайхан газар, дэлгэр мөрөн голоор зүүн талаараа хөрш сумдтай эмжээрлэн хиллэсэн.
Эдийн засаг
[засварлах | кодоор засварлах]2024 онд орон нутгийн орлогыг 903.5 сая төгрөгөөр төлөвлөж, 1164.1 сая төгрөгөөр гүйцэтгэлийг хангуулсан ба 260.6 сая төгрөгөөр буюу 128.5 хувиар давуулан биелүүлсэн байна. Тайлант онд аймагт төвлөрүүлэх орлогыг 39.5 сая төгрөгөөр төлөвлөж, 49.7 сая төгрөгөөр гүйцэтгэлийг хангуулж, 10.2 сая төгрөг буюу 25.9 хувиар давуулан биелүүлсэн байна.
2024 оны жилийн эцсийн тооллогоор 395015 толгой мал тоологджээ.
Хүн ам
[засварлах | кодоор засварлах]2024 оны жилийн эцсийн тооллогоор 1639 өрх, 5927 хүн амтай.
Алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- Даваажавын Нямсүрэн - Төрийн соёрхолт, хүний гавьяат эмч, доктор, профессор
- Хашбатын Тумбаа - малын их эмч, төрийн соёрхолт, биологийн ухааны доктор, орчуулагч, зохиолч
- Найдангийн Ганхуяг — Монголын кино найруулагч
- Даваасамбуугийн Чулуунбат - Туйл судлаач
- Өлзийсайханы Энхтүвшин - УИХ-ын гишүүн, сайд
- Сандагийн Сосор - МУГЖ, Хотгойд дууны мастер
Ном зүй
[засварлах | кодоор засварлах]М.Нямаа, Хөвсгөл аймгийн лавлах толь, Улаанбаатар 2001, х.192
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]