Түнэл сум
Түнэл сум
ᠲᠦᠨᠡᠯᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Хөвсгөл |
Үүсгэн байгуулагдсан | 1952 он |
Эргэн байгуулагдсан | 1959 он |
Засаг захиргаа | |
• Засаг дарга | Д. Бат-Эрдэнэ |
Газар нутаг | |
• Нийт | 3,577.3 км2 (1,381.2 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 4,352 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Түнэл сум нь Хөвсгөл аймгийн сум юм. 3,580 км² газар нутагтайгаас гуравны нэг орчмыг нь ой эзлэнэ. 2000 оны байдлаар 4,556 иргэнтэй. Сумын төв Булаг нь аймгийн төв Мөрөнгөөс зүүн хойш 46 км, нийслэл Улаанбаатараас 667 км зайд оршино.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Түнэл сумыг анх 1952 онд Бүрэн, Тосонцэнгэл, Эрдэнэбулган, Алаг-Эрдэнэ сумуудаас таслан байгуулжээ. 1956 онд Бүрэнтогтох суманд нийлүүлсэн ч 1959 онд дахин зохион байгуулжээ. 1938 онд тус сумын нутагт "Хар Усны Жингийн"нэгдэл байгуулагдсанаас хойш "Алтан Тариа", "Хөдөлмөр", "Эгийн Долгио" зэрэг хэд хэдэн нэгдэл байгуулагдаж, улмаар 1956 онд бүгд нэгдэж "Ялалт" нэгдэл байгуулагдаж, 1990 он хүртэл ажиллажээ.
Эдийн засаг
[засварлах | кодоор засварлах]2004 оны байдлаар 101,000 орчим толгой малтай. Үүнд 50,000 ямаа, 34,000 хонь, 10,600 үхэр, сарлаг, 6,600 адуу, 84 тэмээ байв[1].
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Статистикийн Төв Газар: 2004 оны мал тооллого" (PDF). Archived from the original (PDF) on 2007-03-22. Татаж авсан: 2007-03-22.
Ном зүй
[засварлах | кодоор засварлах]- М.Нямаа, Хөвсгөл аймгийн лавлах толь, Улаанбаатар 2001, х. 138