Jump to content

Бат-Очирын Элдэв-Очир

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бат-Очирын Элдэв-Очир
Элдэв-Очир 1930-д онд
Монгол Ардын Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга
Албан тушаал хашсан
1929 оны 1 сарын 30 – 1930 оны 3 сарын 13
ӨмнөхӨлзийтийн Бадрах
ДараахПэлжидийн Гэндэн
Албан тушаал хашсан
1932 оны 6 сарын 30 – 1932 оны 7 сарын 30
ӨмнөхЗолбингийн Шижээ
ДараахЖамбын Лхүмбэ
Хувийн мэдээлэл
Төрсөн1905
Нас барсан1937 (31–32 насалсан)
Улс төрийн намМонгол Ардын Хувьсгалт Нам (1922–1937)

Бат-Очирын Элдэв-Очир (1895 онд Засагт хан аймгийн Цогтой вангийн хошуу, одоогийн Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн- 1937 онд нас барсан)- Монгол Улсын төр, намын зүтгэлтэн.

Б.Элдэв-Очир бага насандаа бичиг үсэг сурч, 15 настайдаа хошуу тамгын газарт бичээчээр ажиллаж эхэлсэн байна.

  • 1922 оноос Хувьсгалт залуучуудын үйл хэрэгт идэвхтэй оролцож байсан,
  • 1924-1925 онд Намын төв сургууль төгсөж 1925 онд МАХН-д элссэн.
  • 1925-1928 онд ЗХУ-ын Дорно дахины хөдөлмөрчдийн коммунист их сургууль (орос. КУТВ-Коммунистический университет трудящихся Востока)-д суралцан төгссөн,
  • 1928-1930 онд МАХН-ын Төв хороонд хэлтсийн орлогч эрхлэгч, Төв хорооны нарийн бичгийн дарга,
  • 1930-1932 онд Дотоодыг хамгаалах газар даргаар ажиллаж байжээ,
  • 1932-1937 онд МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгч гишүүн, нарийн бичгийн дарга, Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдож байжээ.
  • 1937 онд өвчний учир нас барсан.

Б.Элдэв-Очирыг Зөвлөлт засаг өндрөөр үнэлж:

  • Байлдааны гавьяаны одон,
  • Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон тус тус шагнажээ.

Бат-Очирын Элдэв-Очирын дурсгалыг мөнхжүүлж Нөмрөг сумын 11 жилийн сургууль, Улиастайн 1-р сургууль, Улаанбаатар хотын Хүүхдийн кино театрыг түүний нэрэмжит болгож, төрсөн нутагт нь дурсгалын хөшөө босгожээ.