Jump to content

Нордовын Болормаа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Нордовын Болормаа (1962 онд Улаанбаатар хотод төрсөн) - Монголын төр, нийгмийн зүтгэлтэн, 2000-2004 онд УИХ-ын гишүүн, 2007-2008 онд Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд, 2013 оноос Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга.

Эцэг Нордов Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат, эх нь Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат ажээ.

1980 онд Нийслэлийн Толгойтын 12-р дунд сургууль төгссөн.

1980-1985 онд Москва хотын Комсомолын дээд сургуульд сурч түүх нийгэм судлалын багш мэргэжлээр төгссөн.

1992 онд Москва хотын Нийгэм, хүмүүнлэгийн ухааны академийг төгссөн. Социологийн ухааны дэд доктор.

1986 оны 1-р сараас МХЗЭ-ийн Төв хороонд ажилласан.

1987 оноос Монголын Пионерын байгууллагын Төв зөвлөлийн ажилтан, дарга.

1990 оноос Монголын Хүүхдийн байгууллагын дарга.

1991 оны 5-р сараас 1996 онд Монголын хүүхдийн төлөө үндэсний төв агентлагийн дарга, Монголын хүүхдийн эрхийн төвийн тэргүүн.

2000-2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. 2004-2007 онд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар сонгогдон ажилласан.

2007-2008 онд Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны сайд.

2013 оноос хойш Монголын улаан загалмай нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байна.