Jump to content

Завхан сум

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Завхан сум
ᠵᠠᠪᠬᠠᠨᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Увс
Сумын төвШарбулаг
Газар нутаг
  Нийт6,800 км2 (2,600 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 1,572
Цагийн бүсUTC+7 (UTC + 7)
Шуудангийн код
85100

Завхан нь Увс аймгийн сум юм.

Тус сум нь эртнээс Халхын Засагт Хан аймгийн Сэцэн засгийн хошуу, Богд Хаант Монгол улсын үед Сартуул сэцэн вангийн хошуу, 1923 онд Хан Тайшир Уулын аймгийн Сэцэн Сарт уулын хошуу, 1925 онд анх Завхан нэртэйгээр байгуулагдаж байсан сум бөгөөд анхны даргаар нь "Боохой" Намжил гэж хүн ажиллаж байжээ. Халхын Засагт Хан аймгийн Сартуул сэцэн вангийн хошуу нь 1918 оны мэдээгээр 2291 өрх айл, нийт 10152 хүн ам, үүнээс тайж 1301, хамжлага ард 2377, лам 1092, албат ард 429, сул ард 282, эмс охид 4671 байжээ. Иймээс судлаачид дээрх хошуу захиргааны хүн амаас үүссэн одоогийн халх сартуул гэж өөрсдийгөө үздэг 3 хүний 2-оос 2,5 нь тэдгээр тайж нартай яс, цусан талаараараа ямар нэг холбоотой байж болно гэж тооцоолдог байна. Ерөнхийдөө халх сартуул нь халхын бусад сурвалжит овгуудын нэгэн адил дэд овгуудаас бүрэлдэн тогтдог байна. Тухайлбал: Хиад, Боржигин, Хунтайжийнхан, Тайж нар, Тайж, Долоонтайж, Есөнтайж, Сартуул, Сарт-Уулынхан, Хөтчин, Хөтчин сартуул, Бөөчүүд, Бэрх, Бэрх сартуул, Урианхай, Урад, Хатагин, Хатигин сартуул, Барга, Алаг адуун, Хар Адуун, Баатад, Онход буюу Онгуд, Долоон, Булган, Буудай,Тавнан, Тангуд, Жонон-Тангуд, Хотогойт, Бэсүд, Олхонут, Чонос, Хороо, Цоохор, Гөрөөчин, Өөлд, Бичээч, Цөхүр, Мянгад, Улаан-Ямаат, Их-Хайрхан, Баян-Хайрхан, Минж-Хүнгүй, Сар-хайрхан, Баатарынхан, Гэлэнгийнхэн, Хашигийнхан, Чангалынхан, Ембүү, Хөх нохойнхон, Шар булган зэрэг эртний язгуур овгууд ч, үүсмэл үржвэр овгууд ч байдаг аж.


Stub icon

Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.