Галдангийн Совд
Jump to navigation
Jump to search
Галдангийн Совд (хэлний [н] учир Галданы Совд гэж бичвэл зөв болно; 1930 оны 7 сарын 13 - 2006 оны 1 сарын 4) нь Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн анхны дарга, гавъяат хуульч юм.
Тэрээр 1930 оны 7 сарын 13-нд Увс аймгийн Завхан суманд төржээ. 1956-1958 онд Хууль цаазын дунд сургууль, 1959-1963 онд ЗХУ-д Свердловск хотын их сургуульд суралцаж төгссөн байна.
- 1954-1956 онд Увс аймгийн прокурорт мөрдөн байцаагч
- 1958-1959 онд Хууль цаазын дунд сургуульд багш
- 1962-1964 онд Улсын Дээд Шүүхийн гишүүн
- 1964-1974 онд МУИС-д тэнхимийн эрхлэгч
- 1974-1978 онд Улсын Дээд Шүүхийн нэгдүгээр орлогч дарга
- 1978-1979 онд Улсын прокурорын нэгдүгээр орлогч
- 1979-1984 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн газарт хэлтсийн дарга
- 1984-1985 онд Улаанбаатар хотын прокурорт хяналтын прокурор
- 1985-1989 онд МУИС-д багш, тэнхимийн эрхлэгч
- 1989-1991 онд ШУА-ийн Төр, эрх зүйн хүрээлэнгийн захирал
- 1991-1992 онд МУИС, ШУА-ийн хууль зүйн сургалт эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал
- 1992-1998 онд Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн, Цэцийн анхны дарга
- 1998-2005 онд Удирдлагын академийн эрх зүйн тэнхмийн эрхлэгч, багшаар тус тус ажиллаж байсан.