Ховд гол
| Ховд гол | |
|---|---|
| Эх | Монгол алтайн нурууы Хурган нуур |
| Адаг | Хар-Ус нуур |
| Усаа цуглуулдаг орнууд | |
| Байршил | |
| Урт | 516 км |
| Эхийн өндөр | 2072 м |
| Адгийн өндөр | 1157 м |
| Урсац | 85 м³/с (Ховд) |
| Ус цуглуулах талбай | 58,000 км² |
| Голын систем | Чоно Харайхын гол |
Ховд гол нь Төв Азийн гадагш урсгацгүй ай савын гол мөрнүүд дотроо хамгийн их устайд тооцогдох Монгол дахь гол юм.
Монгол Алтайн нурууны тэргүүн оргил Таван Богдын зүүн өмнөд мөсөн голоос эх авч урсах Цагаан гол , ховд голыг Ховдын эх гэж үздэг. Энэ хоёр гол нь Хотон нуур, Хурган нууруудыг дайран олон гол горхи нийлүүлсээр Их нууруудын хотгорын Хар-Ус нуурт цутгана.[1]
Монгол Алтайн Толбо, Тал, Даян, Хотон, Хурган, Ачит гэх мэтийн том нуурууд илүүдэл усаа Ховд гол руу цутгана.
Монгол хадран, алтайн сугас, шаргал үхэрдэй, сибир хадран зэрэг загаснууд элбэг.
Ховд гол Алтай таван богдоос эх авдаг сүүн голоор сүлэгдэн алдарт Хар ус нуурыг тэжээдэг эх оронч гол юм.
Төв Азийн гадагшаа урсгалгүй ай савын гол мөрөн дотроос хамгийн том нь Ховд гол 593км урт урсаж Хар ус нуурт цутгана. Толбо, Тал, Даян, Хотон Ачит нуурууд илүүдэл усаа Ховд голд нийлүүлдэг бөгөөд Хотон, Хурган нууруудыг дайран олон гол горхийг нийлүүлсээр Хар ус нууртаа цутгадаг. Алтай таван богдын зүүн өмнөд хажуугийн мөсөн голоос эх авч урсах цагаан болон хар Ховд голуудыг Ховд голын эх гэж үздэг" хэмээн "Монгол орны лавлах" номын 20 дугаар хуудсанд бичжээ.
Төв Азийн гадагш урсгалгүй ай савын гол мөрнүүд дотроо хамгийн их устайд тооцогдох 593км урт гол. Монгол Алтайн нурууны тэргүүн оргил Таван богдын зүүн өмнөд мөсөн голоос эх авч урсах Цагаан Ховд (Акау), Хар Ховд (Каратыр) голуудыг Ховд голын эх гэж үздэг. Эдгээр голууд нь Хотон нуур, Хурган нууруудыг дайрч урсах замдаа олон гол горхиудыг нийлүүлсээр Их нууруудын хотгорын Хар ус нуурт цутгадаг. Харин Толбо, Тал, Даян, Хотон, Хурган, Ачит нуурууд илүүдэл усаа Ховд голд өгдөг.
Ховд голын үндсэн цутгал голууд нь Цагаан, Сагсай, Буянт хэмээх том голуудаас гадна Согоо, Бөхмөрөн, Өвдөг, Шивэр гэх мэт голууд юм. Нийт ус хураах талбай нь 58 000км.кв болдог ба усны сүлжээний нягтшилын хувьд Төв Азийн гадагш урсгалгүй ай савд төдийгүй Монголын бусад голууд дотор дээгүүрт орно. Ховд гол эхэн хэсэгтээ тэвш хэлбэртэй хөндийгөөр эртний мөстлөгийн морены хурдсанд хаагдаж тогтсон том жижиг олон нуур дамжин урсдаг. Алтайн сүрлэг уулсын ам хавцал бүрээс усждаг дээрх голуудад борооны уснаас гадна хур цас, мөсөн гол, гүний ус багагүй нэмэр хандив болдог байна. Ховд гол 10 дугаар сард хөлдөж, 4 дүгээр сарын шувтаргаар хайлж, цэлмэдэг бол цутгал голуудын олонх нь ёроолгүй хөлддөг байна.
ХОВД ГОЛ “ШИЖИГТИЙН ХАВЦАЛ”
Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт “Шижигтийн хавцал” гэж байдаг.
Засагт ханы сайн эр Шижигт энэхүү хавцалд орогнодог байсан тул ийнхүү нэрлэсэн гэдэг.
Зөвхөн байгалийн дуу чимээ л ноёлох Шижигтийн хавцал нь дээхэн үед монгол цэргүүдийг өстөн дайснаас аварч байсан түүхтэй бөгөөд буун дуу үл сонсогдох их усны чимээнээс сүрдсэн манж цэргүүд Шижигтийн хавцал руу айгаад ойртдоггүй байсан ажээ.
Шижигтийн хавцалын сар нь хүртэл усны хэлээр дуулдаг хэмээн домогт өгүүлсэн байх бөгөөд эрт цагт харийн ноёны гэргий болохоос татгалзсан нэгэн гоо бүсгүй энэхүү хавцалд ирж амь хоргодож, эцэст нь усанд амиа өргөж, улмаар бүсгүйн нулимс ус болон урсч, сэтгэлийн зөрчил нь дуу чимээ болж үлдсэн гэх домог бас бий.
ХОВД ГОЛЫН ЦЭНХЭР УЯНГА ДУУ[2]
Үг: Б.Норовсамбуу Ая:М.Хунлиуз[3]
Дуучин:М.Дариймаа МУГЖ
Ээжийн ариун хайраар
Эзэн биднээ орхиогүй
Хилийн дээснээс алдуурч
Хүний нутагт хулжаагүй
Ай хө мөнгөн боргио хөөмийлсөн
Мөнхийн урсгалт мөрөн минь ээ
Хотлын сэтгэлд хоногшин дуурссан
Ховд голын минь цэнхэр уянга аа
Түмэн үеийн тэртээгээс
Түүх хүүрнэж мяралзсан
Эх нутгийн минь шүтээн
Эрдэнийн цэнхэр рашаан минь ээ
Ай хө мөнгөн боргио хөөмийлсөн
Мөнхийн урсгалт мөрөн минь ээ
Хотлын сэтгэлд хоногшин дуурссан
Ховд голын минь цэнхэр уянга аа
Он цагийн уртад
Ороолох урсгал нь татраагүй
Эрин зууныг өртөөлсөн
Эгшиг аялгуу нь тасраагүй
Ай хө мөнгөн боргио хөөмийлсөн
Мөнхийн урсгалт мөрөн минь ээ
Хотлын сэтгэлд хоногшин дуурссан
Ховд голын минь цэнхэр уянга аа
Ай хө мөнгөн боргио хөөмийлсөн
Мөнхийн урсгалт мөрөн минь ээ
Хотлын сэтгэлд хоногшин дуурссан
Ховд голын минь цэнхэр уянга аа
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Загвар:Webarchiv/Archive-is, Medeelel.mn
- ↑ "10.1063/1.4831988.5". Default Digital Object Group. 2013-11-15. Татаж авсан: 2025-11-28.
- ↑ B sambuu40 (2020-08-15), Ховд гол дуу, Татаж авсан: 2025-11-28
{{citation}}: CS1 maint: numeric names: authors list (link)
Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ голын тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.