Jump to content

Толбо нуур

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Толбо нуур
Нуурын үзэмж, 2013 он
Монгол дахь нуурын байршил.
Монгол дахь нуурын байршил.
Толбо нуур
БайршилБаян-Өлгий, Монгол
Солбицол48°34′N 90°03′E / 48.56°N 90.05°E / 48.56; 90.05Солбицол: 48°34′N 90°03′E / 48.56°N 90.05°E / 48.56; 90.05
Төрөлцэнгэг ус
Гарах урсгалТүргэн гол
Ай савд багтдаг улсМонгол
Урт21 км (13 бээр)
Өргөн7 км (4.3 бээр)
Талбай185 км2 (71 миль2)
Дундаж гүн6.8 м (22 фут)
Хамгийн гүн цэг12 м (39 фут)
Усны хэмжээ12 км3 (4.2×1011 фут3)
Хөвөөний түвшин2080 м
Хөлдөх хугацаа11 сар - 5 сар
АралГичгэний толгой
СууринТолбо сум

Толбо нуур нь Баян-Өлгий дахь Монгол Алтайн нурууны томоохон цэнгэг уст нуур. Толбо нуур 1000-1500 метрийн харьцах өндөртэй хад асга бүхий нүцгэн уул нуруугаар хүрээлэгдэнэ. Усны хагалбар уулс эрт цагт мөсдөж хур цасаар хучигдаж байснаар барахгүй одоо хир нь Толбо-Хүнгүй (3836 м өндөр) зэрэг зарим уулын оргилд бага зэрэг үлдэгдэл мөс цас харагдана. [1]

Толбо нуурт хэд хэдэн жижиг арал байдгаас хамгийн том нь усны мандлаас дөнгөж 4 м өндөр Гичгэний толгой бөгөөд нуурт түрж орсон хошууны үзүүр цухуйж байгаа нь тэр болно. Нуурын уулсын ам хавцлаар урссан арваад гол горхийг өөртөө нийлүүлж илүүдэл усаа Түргэн голоор Ховдын баруун гарын цутгал Өмнө голд өгөх боловч хуурай гандуу үед нуурын түвшин доошлоход ширгэж гадагш урсгалгүй болдог байна. Хэдий тийм боловч маш цэнгэг устай юм.

Нуурын хотгор тектоник гаралтай боловч усны сан үүсч бүрэлдэхэд эртний мөстөл чухал нөлөө үзүүлжээ. Өлгийгөөс өмнөд зүгт 34 км зайд оршино. ОХУ дахь Ташанта тосгоноос Ховд руу явах зам энэ нуурын эрэг дагуу байрлана.

  1. "Толбо нуур" (Memento 10. Тавдугаар сар 2012 цахим архивт), Medeelel.mn
 Commons: Толбо нуур – Викимедиа зураг, бичлэг, дууны сан


Stub icon

Энэ нуурын тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.