Ховд сум (Ховд)

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Ховд аймгийн нэгэн сумыг мөн Ховд гэнэ. Ховд сум Улаанбаатар хотоос 1508 км, аймгийн төвөөс 30 км зайтай, газар нутгийн 1200 га-г тариалан, 273 мянган га-г бэлчээр, 260 га-г ой, 415 га-г ус эзэлдэг.

Хүн ам[засварлах | edit source]

2005 оны байдлаар 866 өрхийн 4,644 хүн амтай. Ховд сум нь хасаг үндэстэн хүн амын ихэнхийг нь эзэлдэг, Ховд аймгийн цорын ганц сум бөгөөд 96% нь хасагууд болно. Үлдсэн нь чантуу (узбек), мянгад, торгууд, халхууд юм. Сумын хүн ам 1991 он хүртэл тасралтгүй өсч байсан боловч шинээр байгуулагдсан Хасаг улс руу хасаг иргэд олноор шилжин суурьшсанаар 1992, 1993 оны үед эрс цөөрчээ. Тэр үед 1650 орчим хүн буюу сумын нийт иргэдийн 33% нь Хасаг руу нүүсэн гэсэн тооцоо бий. Түүнээс хойш зарим хасаг иргэд буцаж ирсэн, байгалийн өсөлт зэргийн улмаас сумын хүн ам өсч байсан боловч сүүлийн жилүүдэд төв суурин газар уруу шилжин суурьшигсдын тоо нэмэгдэж байгаа тул сумын хүн ам буурах хандлагатай байгаа.