Jump to content

Зэрэг сум

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Зэрэг сум
ᠵᠡᠷᠭᠡᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Ховд
Газар нутаг
  Нийт2,524 км2 (975 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 3,351
Цагийн бүсUTC+7 (UTC + 7)
Вэб сайтhttp://zereg.kho.gov.mn/

Зэрэг (монгол бичгээр жэргэ) сум нь Монгол Улсын баруун хэсэгт орших Ховд аймгийн нэгэн сум юм.

Анх 1931 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр Ханбаатар хайрхан уулын хошуунаас салж Алтантээл сум нэртэй байгуулагджээ. 1933 онд Зэрэг (Алтантээл) сум 10 баг, 353 өрх, 1800 хүн амтай байсан.

Тус сумын нутаг дэвсгэрт Хөдөлмөр нэгдэл 1954 онд байгуулагдаж байсан бөгөөд 1990-ээд оны мал хувьчлалаар нэгдэл тарсан.

АХ ялсаны дараа 1924 онд Зэрэг Алтантээлд орон нутгийн захиргаа анх байгуулагдсан байна. Зэрэг сумын нутагт Хатанбаатар хайрхан уулын хошууны Хундага сум гэж Зэргийн эхний Хөх Толгой, Зэлийн усан дээр байгуулагджээ.

Сумын даргаар Пүрэвийн Дагва батлагджээ. П.Дагва нь Зэрэг сумыг үндэслэн байгуулсан анхны дарга бөгөөд бийрийн бичээч хүн байжээ. П.Дагва нь тухайн үедээ нэлээд боловсролтой хүний тоонд багтаж, тус сумыг үүсгэн бэхжүүлэх үйлсэд их гавъяа байгуулжээ.

Хундага сум нь дотроо хоёр хоринд хуваагдаж байсан бөгөөд хорины даргаар Бүрэнбаяр, Буяхтогтох нар томиглогдон ажиллаж байжээ. Хундага сумыг 1926 онд одоогийн Зэрэг сум байгаа Хөндлөнгийн эхэнд шилжүүлж улмаар орон нутгийн захиргааны зохион байгуулалтыг өргөтгөжээ.

Ингээд сумын хоёр хориныг 7 баг болгон Хундага сумын нэрийг Зэрэг Алтантээл хэмээн нэрлэсэн нь өнөөг хүртэл уламжлагдан нэрлэгдсээр байна. Шашныг төрөөс тусгаарлахын тулд Бургасны хийдийн лам нарын хурал хуралдуулж, төрийн бодлогыг лам нарт таниулж лам нарын асуудлыг байнга анхаарч байжээ.

1929 онд Зэрэг суманд нам, эвлэл, олон нийтийн байгууллага байгуулагдаж эхэлсэн бөгөөд 1932 онд сумын намын үүрийг Намжаагийн Чавхаа даргатай 9 гишүүнтэй албан ёсоор байгуулсан байна. 1932 онд Зэрэг суманд хувь нийлүүлсэн хоршоо байгуулагдаж, үндэсний худалдаатай болсон байна. Ард түмний чөлөөт худалдааны зам ингэж нээгдсэн байна.

1940 онд Зэрэг суманд бага сургууль 60 сурагч, 2 багш, 1 ажичин, 13 эсгий гэртэйгээр байгуулагджээ. 1941 онд тус суманд сүү авч, тос боловсруулах завод байгуулагдаж улсын чанартай үйлдвэрийн газар бий болжээ.

Алдартай хүмүүс

[засварлах | кодоор засварлах]
  • Монгол улсын 4 дэх ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж
  • Р.Амаржаргал - МУ-н ерөнхий сайд 1999 он
  • Чулууны Далай - түүхийн шу-ны доктор, академич
  • Авирмэдийн Энхээ, чөлөөт бөхийн ДАШТ-ний 1985 оны 62 кг жингийн мөнгө, 1986 оны хүрэл медальт тамирчин
  • Ж.Эрхэмбаяр - гавьяат эмч
  • Б.Эрдэнэчулуун - гавьяат эмч, чих хамар хоолойн эмч
  • Б.Эрдэнэбаатар - нэрт сэтгүүлч
  • Т.Янжмаа - гавьяат эх баригч, бага эмч
  • 1940-1941 онд ДЯЯ сайд болон худалдааны яамны сайдаар ажиллаж байсан Пүрэвийн Дамбадаржаа
  • Ц.Бааст - Аж үйлдвэрийн гавьяат ажилтан
  • Т.Жамбалнаваг - Ард түмний баатар, гавьяат үйлчилгээний ажилтан
  • Цэрэндоржийн Бааст - Монгол улсын Манлай уяач, Зэвсэгт хүчний 232-р ангийн хурандаа асан