Булган сум (Ховд)
Булган сум
ᠪᠤᠯᠠᠭᠠᠨᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Ховд |
Сумын төв | Бүрэнхайрхан |
Газар нутаг | |
• Нийт | 8,104 км2 (3,129 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▲ 10,098 |
Цагийн бүс | UTC+7 (UTC + 7) |
Вэб сайт | http://bulgan.kho.gov.mn/ |
Булган (ᠪᠤᠯᠠᠭᠠᠨ) нь Ховд аймгийн сум юм. Улаанбаатараас 1855 км, аймгийн төв Ховдоос 385 км алслагдсан. Баруун талаараа БНХАУ-тай хиллэдэг. Зүүн болон хойт талаараа өндөр уулсаар хүрээлэгдсэн, баруун болон өмнөд талаараа говь болон Алтайн салбар уулсаар хүрээлэгдэн оршино.
Түүхийн хэлхээс, үүсэл гарвал
[засварлах | кодоор засварлах]- Хэрэйдийн ван хан Тоорил
- Хишигтэн цэрэг
- Зүүнгар
- Ойрад
- Халимаг
- Их Ижил мөрөн,Уралын Зайраас 1771 оны 01 сарын 5-нд нүүдлээ эхэлж доор дайн самуун, байгалын хүнд хэцүү бэрхшээлийг даван туулж эх нутагтаа нүүдэллэн ирсэн Торгуудуудыг 1771 оны 08-24 нд Одоогийн Булган сумын нутагт суурьшуулжээ. Булган сум нь 1931 онд Монгол Алтайн нурууны баруун Чанадад Мөнхцаст оргилуудаас эх аван урсдаг Булган голын хөвөөнд "Баян судал" гэдэг газар байгуулагдсан. Булган сумын төвийг хожим Бүрэнхайрхан уулын хормойд шилжүүлэн байгуулсан түүхтэй. Булган голын хөндий нь улиас, бургас, чацаргана, алтан харгана, хонхот харгана шигүү ургасан, зам харгуй байхгүй битүү ургамлаар хучигдсан, Булган голоос гадна булаг шанд ихтэй, нуур цөөрөмтэй (цоохор нуур, гашуун нуур гэх мэт), чийглэг хөрстэй,урсгал усандаа минж элбэгтэй, тохой булан бүрт минж голын усыг тас боосон боогой ихтэй, зэрлэг амьтдаар дүүрэн тансаг нутаг байлаа. 1936 онд бага сургуулийн суурь тавигдсан, 1965 онд анхны 10 дугаар ангийг төгсгөсөн.
- Монгол Улсын баруун хил хязгаарыг манаж дайчин баатарлаг үйлсээрээ гайхагдсан Чингисийн торгон цэргийн тасархай, Ойрадын 4 хүчирхэг аймгийн нэгэн болж хүчирхэгжиж явсан торгууд түмэн зонхилсон өгөөмөр сайхан нутаг. Дэлхийн 2 дугаар дайны дараагаар цөөн тооны казах үндэстэнг суурьшуулсан.
Хүн ам
[засварлах | кодоор засварлах]Суурин хүн ам нь 2011 оны тооллогоор 9266, үүнээс 80% гаруй нь торгууд ястан. Булган сум нь 10349 хүн амтай. Үүнээс 5150 эрэгтэй, 5199 эмэгтэй байна.
Баянгол баг 375 өрхийн 1618 хүн амтай
Баянсудал баг 481 өрхийн 2451 хүн амьай
Байтаг баг 369 өрхийн 1417 хүн амтай
Алагтолгой баг 352 өрхийн 1480 хүн амтай
Далт баг 427 өрхийн 1615 хүн амтай
Бүрэнхайрхан баг 464 өрхийн 1768 хүн амтай
Аж үйлдвэр, соёл боловсрол
[засварлах | кодоор засварлах]Амьжиргааны гол эх үүсвэр нь мал аж ахуй, газар тариалан, худалдаа үйлчилгээ юм. Тус сум мах, өөх, ноосны чиглэлийн хонь, ямаа, махны чиглэлийн үхэр голлосон 134 мянган толгой малтай. Булган голын хөндийд 1000 шахам га усалгаатай тариалан эрхлэж гурилын түүхий эдээ өөрсдөө бэлтгэхийн зэрэгцээ хил худалдаа хийдэг Байтаг, Ярант гэсэн 2 боомттой.
Одоо Булган сум 70 гаруй мэргэжлийн багш, 110 гаруй ажилчинтай, 1900 гаруй сурагчтай 11 жилийн 2 дунд сургууль, 30 орчим их эмч, 50 гаруй ажилчинтай сум дундын эмнэлэг, соёл урлаг, тээвэр, эрчим хүч, худалдаа эрхэлдэг 40 гаруй байгууллагатай.
Дурсгалт газрууд
[засварлах | кодоор засварлах]- Сумын урд хэсгээр Хятад улстай хиллэдэг Байтаг богдын нурууны Бүдүүн харгайтын аманд 1948 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Оспан, Гоминданы хил зөрчигчидтэй тулгарсан үйл явдал болсон байдаг. Энэ газрыг Гурван баатарын шовгор гэж нутгийнхан нэрийддэг. - Байтаг Богдын нурууны монголын талд харьяалагдах ноён оргил болох Алтан овоо далайн түвшинээс дээш 3290 метрийн өндөрт байдаг. Сүхбаатарын Алтан овоонд нар манддаг бол жаргадаг Алтан овоо нь Булган сумын нутагт байдаг. - Түрэгийн үеийн чулуун хөшөө сумын Хөх үзүүр гэдэг газарт байдаг. - Өвөрмөц тогтоцтой Гурван хүүхэд уул тухайн сумын нутагт байдаг. - Булган сумын нутгаар урсан өнгөрч Хятад улс руу урсан гарахдаа Өрөнгө гол болон Өлөнгөр нуурт цутгадаг Булган гол нь төв Азийн гадагш урсгалгүй ай савд багтах Монгол улсын 2 дахь том гол юм. Булган гол байгалийн цогцолборт газарт багтдаг ба Минж болон шаргал үхэрдээ загас зэрэг улаан номонд орсон амьтадтай.
Байгаль цаг уур
[засварлах | кодоор засварлах]Өвөл 35.5-40 хэм хүртэл хүйтэрч, зун намарт 38-40 хэм хүрдэг. Булган гол 300 гаруй км урсана. Алгана, цурхай, хадран загас, дэлхийд ховордсон Алтайн минж нутаглана. Цоохор, Гашуун нуур зэрэг нууртай бөгөөд Хагшаал, Аавдай, Баянгол, Индэрт зэрэг 50 гаруй гол горхи Булган голд цутгана. Булган нутаг вансэмбэрүү, шар мод, нохойн хошуу, алтан гагнуур, чийр, чихэр өвс, хулангийн ундаа, таван салаа зэрэг эмийн ургамалтай.
Газар усны нэрс
[засварлах | кодоор засварлах]Их шар булаг
Алдартнууд
[засварлах | кодоор засварлах]Монгол улсын баатар
[засварлах | кодоор засварлах]- Баясгалангийн Бадам
- Энхийн Шийлэг
Хөдөлмөрийн баатар
[засварлах | кодоор засварлах]- Ж.Хайрулла - Монгол улсын Хөдөлмөрийн баатар, тархины мэс засалч
- Р.Лувсан,
- Ж.Отгонцагаан,
- Ж.Батлай,
- Х.Түвшин,
- Р.Хашбаатар,
- Б.Баадай,
- М.Бааст
- Ц.Баатарсайхан
Ардын багш, Ардын Эмч
[засварлах | кодоор засварлах]- Д.Занданшарав,
- Х.Бадамсэд,
- Ж.Хайрулла
- Т.Дорж
Гавъяат цолтнууд
[засварлах | кодоор засварлах]- Ж.Отгонцагаан,
- Х.Бадамсэд,
- З.Жавлай,
- Ч.Сэнгээрэй,
- Ө.Шаравхаан,
- О.Шагдаржав,
- Т.Дорж,
- Н.Намхай,
- Б.Цэрэнжав,
- П.Очир,
- Б.Дугараа,
- М.Албанч,
- А.Шагдарсүрэн,
- Б.Сүхтэй,
- Б.Отгоншар,
- Ж.Доржсүрэн,
- Д.Алтанхуяг,
- Б.Буядаа,
- Н.Баатарболд,
- Р.Батхишиг,
- О.Доржраа,
- М.Дамирансүрэн,
- Д.Жаргалсайхан,
- Ц.Сүрэнжав,
- Б.Мөнгөнтуул,
- Ц.Тогтохбаяр
- н. Галдаа
28 Ж.Доржсүрэн
Төрийн Соёрхолтнууд
[засварлах | кодоор засварлах]- Н.Нацагням
Урлаг, соёлын зүтгэлтнүүд
[засварлах | кодоор засварлах]- МУСТА хөгжимчин П.Булгаа (Монголын анхны ардын урлагийн Алтайн цуурай хамтлаг )
- МУСТА дуучин, Шагдарын Жавзмаа,
- МУСТА дуучин, жүжигчин Баастын Батмэнд,
- МУСТА дуучин,хөтлөгч Баастын Батбаяр,
- МУСТА дуучин, Б.Энхбат,
- МУСТА Хөсөгтөн хамтлагийн хөгжимчин, Човжоон Амарбаясгалан
- МУСТА дуучин, жүжигчин Баастын Батболд,
- МУСТА дуучин, Эрдэнэбаатарын Батхуяг,
- МУСТА дуучин, Баатарын Ариунаа
Спортын алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- Жүдо бөхийн олимпын мөнгөн медальт Бахаавайн Буядаа,
- Чөлөөт бөхийн залуучуудын дэлхийн аварга, гавьяат тамирчин Намсрайн Баатарболд,
- Чөлөөт бөхийн ОУХМ, залуучуудын Дэлхийн аваргын хүрэл медальт, улсын харцага Ганбаатарын Ганхуяг,
- Чөлөөт бөхийн ОУХМ, Дэлхийн аваргын хүрэл медальт Бат-Очирын Болортуяа,
- Волейболын спортын ОУХМ Лхамжавын Баатархүрээ,
- Волейболын спортын Мастер Цэвгээгийн Байгалмаа
- Сагсан бөмбөгийн Спрайт супер лиг, Спрайт D лигийн "Ховд Минжит Булган" баг,
- Аймгийн арслан Доржсүрэнгийн Бадамгарав
Улс төр, нийгмийн зүтгэлтнүүд
[засварлах | кодоор засварлах]- УИХ-ын гишүүн асан, Номин Холдинг группийг үүсгэн байгуулагч Амарбаярын Шагдарсүрэн,
- УИХ-ын гишүүн Отгоон Батнасан
Эрдэмтэд
[засварлах | кодоор засварлах]- Монгол, Орос 2 улсын ШУ-ны академич,эдийн засгийн ухааны доктор, Монгол улсын анхны эмират профессор Түвдийн Дорж,
- Архелогич түүхийн ухааны доктор Хөгөлбөөн Лхагвасүрэн,
- Академич, Анагаахын шинжлэх ухааны доктор Жалелийн Хайрулла,
- Математикийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Ганхуяг,
- Геофизикийн ухааны доктор Гармаагийн Батсүх,
- Математикийн ухааны доктор Б.Цэрэнжав,
- Геологийн шинжлэх ухааны доктор Дугараа,
- Математикийн ухааны доктор Батсүхийн Баяржаргал,
- Эдийн засгийн ухааны доктор, профессор М.Буяндэлгэр
Дайчид
[засварлах | кодоор засварлах]- Батжаргалын Дүгэр,
- Батбаярын Дүгэр,
- Төмөрцогтын Амарзаяа,
- Хонгойн Чойрог,
- Нохоодойн Магдаа,
- Самайн Мэндээ,
- Баарайн Чулуудай,
- Гашгайн Чэтгээ,
- Калжийн Гэцэл,
- Дашийн Цэрэвжав,
- Сүхравдангийн Чой,
- Батын Ишгэн,
- Раашийн Хорлоо,
- Батмэндийн Бүрэнтөгс,
- Эмгэний Зодов,
- Авираан Чулуундай,
- Болдын Бат,
- Магнаан Маргаажаа,
- Чимэдийн Идэш
Нэрт бизнессменууд
[засварлах | кодоор засварлах]- Таван Богд группийн захирал Цагаачийн Баатарсайхан,
- Номин Холдинг группийн үүсгэн байгуулагч Амарбаярын Шагдарсүрэн,
- Дашваанжил ХХК-ийн захирал Намсрайн Баатаржав,
- Од группийн захирал Цагаачийн Отгонбаатар,
- Монгол Газар ХХК-ийн захирал н.Мянганбаяр,
- Пума группийн захирал Нямдэлэгийн Нацагдорж,
- УБ Кондитер ХХК-ийн захирал Отгоон Батнасан,
- Хүрээ амт үйлдвэрийн эзэн Төмөрөөн Алтангэрэл,
- Лүүк Монголия аяллын группийн захирал Төмөрдашийн Баттулга,
- Булган-Өгөөж ХХК-ийн захирал Батмэндийн Мөнхтөр,
- Их Минж ХХК-ийн захирал Ж.Мөнхбат, Т.Баярхүү, Я.Дүгэрсүрэн Б.Буянбадрах Энержитех Прогресс ХХК Е.Доржсүрэн , Е.Мягмарсүрэн