Зун

Хадмал
Монгол үсгээр
буриад кирилл.зун
монгол кирилл.зун
халимаг кирилл.зун

Зун - дэлхийн сэрүүн бүст орчих жилийн 4 улирлын хамгийн дулаан улирал. Хаврын дараа зун айлчилж, зуны дараа намар болно. Тогтвортой дулаан (Цельсийн 0 хэмээс дээш), ногоон хоёр бол зуны үндсэн шинж юм.

Монголд өвөл зуны улиралын солигдол ялгаа.


Жилийн 12 сарын хамгийн дулаан гурван сарыг аргын тооллын дагуу дэлхийн бөмбөрцгийн умард хагаст 6, 7, 8-р, өмнөд хагаст 12, 1, 2-р сар гэж зунд хамааруулдаг. Умард хагаст 7-р сард, өмнөд хагаст 1-р сард зуны хамгийн дулаан сар болно. Өргөрөгийн байрлалаас хамаарч газар бүрт өдөр, шөнө харилцан адилгүй хугацаанд үргэлжилдэг. Умард хагаст 6 сарын 22, өмнөд хагаст 12 сарын 22-нд хамгийн урт өдөр, хамгийн богино шөнөтэй хоног буюу зуны туйл тохионо.

Сарын дундаж халуун хүйтэн


 Commons: Summer – Викимедиа зураг, бичлэг, дууны сан