Jump to content

Дөргөн сум

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Дөргөн сум
ᠳᠥᠷᠭᠦᠨᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Ховд
Газар нутаг
  Нийт4,128 км2 (1,594 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 3,030
Цагийн бүсUTC+7 (UTC + 7)
Вэб сайтhttp://durgun.kho.gov.mn/

Дөргөн сум нь Ховд аймгийн сум юм.

БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 1955 оны 7-р сарын 29-ний өдрийн 68-р зарлигаар Ховд аймгийн Мянгад сумын 1, 5, 6-р баг, Увс аймгийн Завхан сумын 7, 8-р багуудаар бүрдүүлэн байгуулагдаж, 1956 оны 1-р сарын 1-нээс эхлэн одоогийн Дөргөн сумын төв байгаа “Өргөстийн үзүүр”-т төвлөрөн үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

Аймгийн төв Ховд хотоос зүүн хойш, баруун талаараа Мянгад, хойд талаараа Увс аймаг, зүүн талаараа Завхан аймаг, өмнө талаараа Чандмань сумтай тус тус хиллэн оршдог. Сумын нутаг дэвсгэр нь физик газарзүйн мужлалаар говийн их мужийн Алтайн ар говийн муж, Их нууруудын хотгорын тойрогт хамрагдах ба гадрагын зохион байгуулалтад говийн нам уулс болон цав толгод, аараг зонхилж, тэдгээрийн хоорондох зайг их бага хэмжээний хотгор газар эзэлнэ.

Томоохон хотгор газруудын тоонд Хар-Ус, Далай нуур, Хар нуур, Завхан голын хөндий орно. Газрын гадаргын дундаж өндөр далайн түвшнээс дээш 1400-1500 м-т өргөгдсөн ба хамгийн өндөр цэг нь 2240,6 м-т хүрнэ. Нам цэг нь нууруудын хөндий хотоос болон Завхан голын хөндий 1085-1157 м-т өргөгджээ.

Сумын нийт хүн амын 99.6%-ийг дөрвөд ястан эзэлдэг. 2012 оны эцсийн дүнгээр 684 өрх, 2874 хүн амтай, 84385 толгой малтай болжээ. Хүн амын тоогоор Ховд аймгийн 17 сумаас 11-т ордог.