Хасагууд
![]() Тайлбар: 1910-аад оны эхэн үеийн нэгэн Хасаг айл | |
Олон нэр | орос, англи бичгээс → Казах казах бичиг, Казах дуудлагаас → Қазақ монгол-түрэг үсгийн зохицлоос → хасаг |
---|---|
Өнөөгийн байдал | |
Нутаг орон | Дэлхий даяар — 17 сая илүү. Үүнээс:![]()
![]() |
Хэл аялгуу | төрөлх Хасаг хэл, Хасагтаа бас Орос хэл, бусад улсад тухайн орны албан ёсны, зонхилох хэл |
Бичиг үсэг | кирилл (казахт), араб (урьдын, Хятадад), латин (төлөвлөгдсөн) гурван үсгийн хасаг бичиг |
Шүтлэг | Сунни дэгт ислам шашин |
Төрөл холбоо | |
Ойр төрөл | Ногай ястан, Хархалпак ястан |
Хэл угсаа | Түрэг угсаатан |
Дотроо | Их, дунд, бага гурван жуз (түмэн) болно |
Орчин цагийн монгол бичгийн нэрс | ||
---|---|---|
худам монгол дүрмээр | ᠬᠠᠰᠠᠭ | |
кирил буриад дүрмээр | казах | |
кирил монгол дүрмээр | хасаг | |
кирил халимаг дүрмээр | казах |
Хасагууд нь (хас. Қазақтар) түрэг гаралтай хүмүүс юм. Б.Я.Владимирцов хиа хэмээх овогтнууд дотроо Хиа нар, Хасаг нар гэж хоёр янз байдгийг ном зохиолдоо бичсэн нь бий. Чухам хэдийд хасагууд өөлд баядын дунд орж ирсэн нь тодорхойгүй. Тухай үед дайн байлдааны хөлөөс дүрвэж ирсэн байж болно. Эсхүл бусдын эрхшээлд ороод зарц барлаг маягаар ирсэн байж болох юм. Одоо Хар тэнгисээс Алтай, Сибирээс Тэнгэр уул хүртэлх нутагт тархан суурьжээ.
Түүх
Хасагууд түрэг угсааны кипчак, монгол угсааны найман, хэрэйд, жалайр, хонгирад, хатагин (2-3 сая? хүн), иран угсааны скиф, сак, сармат, массагет зэрэг аймгуудаас бүрдсэн үндэстэн юм. Хасагуудын дундах найман, хэрэйд, жалайр, хонгирад нь тус бүр олон зуун мянгаас хэдэн сая хүртэл хүнтэй томоохон овгууд юм.
Хасагын түүхч М.Жампеисов их, дунд ордын хасагуудын дунд монгол гаралтай хүмүүс нилээдгүй байдаг бол бага ордод түрэг гарлын хүмүүс зонхилдог гэж бичжээ.[4] Бага ордод адай зэрэг монгол овог бий. Их орд хүн амаар хамгийн цөөн ч тэд Долоон усны буюу баруун Моголистанаас гаралтай учир хасагийн төрийг тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг байсан бололтой. Моголистаны ноёд Монголын Алтан ургийн ноёд байсан тул хасагуудыг удирдах байр суурьтай болоход нөлөөлсөн байж болох юм.
Нэр
Хасагууд нь хасаг гэх нэрээр 15-16-р зууны үеэс нэрлэгдэх болсон юм. [5]. Энэ нэрний үүслийн талаар одоогоор батлагдсан тайлбар байхгүй байгаа
хасаг улсууд
- (1465—1847) Дундад зууны Хасаг улс – хасагын хант улс (хасагаар Қазақ хандығы)
- (1718—1822) Их жигүүр буюу орд(хасагаар Ұлы жүз, оросоор Старший жуз)
- (1718—1822) Дунд жигүүр (хасагаар Орта жүз, оросоор Средний жуз)
- (1715—1731) Бага жигүүр (хасагаар Кіші жүз, оросоор Младший жуз)
- (1917—1920) Алаш-Орда
- (1920—1925) Хиргис –Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Автономит Хиргис Улс (орос товчлол Киргизская АССР, оросууд тухайн үед хасагийг хиргис гэж нэрлэж байв)
- (1925—1936) Хасаг – Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Автономит Хасаг Улс (орос товчлол Казакская АССР)
- (1936—1991) Хасаг (оросоор Казахстан) – Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Хасаг Улс (ЗСБНХасУ)
- (1991—одоо) орчин цагийн Хасаг улс (хасагаар Қазақстан, оросоор хасагстан) – Бүгд Найрамдах Хасаг Улс (БНКазУ)
Төрх
Хасагууд нь Евразийн дунд оршдог болоод ээдрээт түүхэн үйл явдлуудыг туулан ирсний (хамгийн сүүлийнх нь 19-р зуунаас Оросд захирагдсаны улмаас ихээхэн холимог бөгөөд олон янз төрх ба Европ төрхтэй байх нь элбэг бөгөөд, гэвч Монголорхог төрх нь илүү дэлгэр юм. Ерөнхийдөө цайвар бор царайтай бөгөөд дийлэнхдээ усгал хар нүдтэй, мөн бор, шар, улаан гэх мэт янз бүрийн нүдтэй.
Дуу хөгжим
Хасагын өргөн хэрэглэдэг хөгжмийн зэмсэг бол хоёр чавхдаст утсан хөгжим болох домбра юм.
Тархалт
хасагстан
- Хасаг үндэстэн (хасагаар қазақ / қазақтар, оросоор казахи) — 2018 оны байдлаар Хасагстан 18,4 сая хүнтэйгээс 12 сая нь хасаг үндэстэн юм.
Бусад орон
Монгол дахь хасагууд
2010 онд 102 мянган хүн. Хасагууд 18-20-р зуунд Шиньжян, Монголд хэд хэдэн үе шаттайгаар нүүдэллэн ирсэн байдаг.[6] Тэдний зарим нь 18-р зуунд Шиньжяньд ирсэн бол 19-р зуунд Оросын цэргийн түрэлтэд өртөн дахин Шиньжянь руу дүрвэсэн байна. Харин хасагуудын зарим хэсэг нь 19-р зууны уйгурын бослого манжийн цэрэгт дарагдсаны дараа манжийн явуулсан хядлага хэлмэгдүүлэлт, 1930-1940-өөд оны Шиньжяньд лалын шашинтай уйгур, хасагууд болон Хятадын хоорондох тулаан, гоминданы Хятадын хавчлага хяcлага зэргээс шалтгаалан Монголд нүүн иржээ.
19-р зууны дунд үеэс Оросын эзэнт гүрэн Хасагууд болон бусад Дундад Азийнхныг эзэрхэн дагаар оруулж байсан ба энэ үед Дунд жүзийн Хасагууд дайжин хөрш зэргэлдээх Чин гүрний баруун хязгаар Шинжиан болон Ар Монгол руу нүүдэллэжээ. 1860-аад оны үед Ховдын хязгаарт суурьших зөвшөөрөл аван суурьшжээ. 2010 оны байдлаар 101,526 Хасаг ард ихэвчлэн Баян-Өлгий, Ховд аймгууд болон нийслэл Улаанбаатар хот, Налайх дүүрэг болон бусад аймаг, сумдын төвд амьдарч байна.[7]
Монгол дахь хасагууд хасагийн дунд ордын керей, найманчууд юм.
Хятад
2010 оны тооллогоор 1.46 сая хүн бүртгэгджээ. 1916 онд Төв Азийн түрэгүүд Оросын хавчлага хяхлагийн эсрэг тэмцэн дайтсан ч ялагдан Оросын цэргийн дайралт, хэлмэгдүүлэлтэнд өртөж эхэлсэн тул зарим хасагууд Афганистан, Хятад руу гарчээ. Зөвлөлтийн 1930-аад оны өлсгөлөнгөөс болж хасагууд сүүлийн удаа Шиньжянь руу дүрвэжээ. 1897 онд Оросын захиргаанд 4 сая хасаг хүн, 1926 онд 3,475,000 байсан бол 1939 онд 2,327,000 болж цөөрчээ. Энэ өлсгөлөнгөөр 1-2 сая хасаг хүн нас барж Зөвлөлтийн алдаатай бодлогын улмаас эд хөрөнгө, малаа алдаж нутагтаа байх аргагүй болсон олон тооны хасагууд Хятад руу дүрвэсэн байна. Ийнхүү тэр үед Зөвлөлт дэхь хасагуудын 48% нь амь үрэгдэх, дүрвэх зэргээр хорогджээ.
Хятадын Шиньжян дахь сая гаруй хасагуудын дийлэнх нь найман, керей овгийнх буюу хасагийн дунд ордын хүмүүс байдаг.
Орос
2010 онд 648 мянган хүн бүртгэгджээ. Хасагууд олноор нутагладаг байсан Оренбург муж тэднийг 18-р зуунд Орост дагаар орох үед Оросын бүрэлдэхүүнд оржээ.
хасаг овгуудын байршил, бүтэц
Хасаг, ойрадын хил дайн тулааны улмаас үе үе өөрчлөгдөж байв. Заримдаа хасагууд ойрадын зарим хэсгийг эзэлж байсан бол ойрадууд мөн хасагийн зарим хэсгийг эзэлж байжээ.
Зүүнгар унасны дараах хасагуудын байршил:
Их жуз
- Дулат Или мөрөн, Чу гол, Сырдарья мөрний дунд урсгалд. 4 овогтой: ботпай, шымыр, сикым, жаныс. Уриа: «бактияр».
- Жалайр Балхашаас зүүн өмнө зүгт Зүүнгарын Алатау нуруунд
- Канлы зүүн өмнөд хасагстан
- Сиргели Узбекистаны ойролцоо Өмнөд хасагстан мужид
- Ошакты Узбекистаны ойролцоо Өмнөд хасагстан мужид
- Ысты Балхашаас өмнө Жамбыл мужид
- Шанышкылы Узбекистаны ойролцоо Өмнөд хасагстан мужид
Аймаг | Албан | Шаншыкылы | Дулат | жалайр | канлы | ошакты | Суаны | сиргели | Шапрашты | ысты | сары уйсын |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Овог |
|
|
|
|
|
|
|
|
|
|
Дунд жуз
Аргынийг монгол (барга?) гаралтай, түрэг гаралтай гэж өөр өөрөөр тайлбарладаг. Тэд хэдэн зуун мянган хүнтэй томоохон овгийн нэг юм.
Аргын Балхаш нуураас баруун хойд зүгт.
Найман зүүн хасагстан, Алтайн нуруу, Зүүнгарын Алатау нуруунд. Зарим нь төв хасагстан руу нүүжээ.
Кипчак Төв хасагстан, Сырдарья мөрөнд. Сибирийн ханлиг унасны дараа хасагд нэгдсэн хүмүүс.
Конырат Өмнөд хасагстан, Сырдарья хавиар.
Кереи (хэрэйд) хойд, зүүн хасагстан, Эрчисийн эх, Ишим голд.
Уак хасагстан даяар сарнин суурьшжээ.
Аймаг[8] | Аргын | Найман | Кипчак | Конырат | Кереи | Уак | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Овог |
|
* абрай | )* шахай
Бага жуз
|
Нэмж үзэх
Ишлэл
- ↑ Агентство Республики Казахстан по статистике. Численность населения Республики Казахстан по отдельным этносам на 1 января 2012 года.
- ↑ Монгол улсын хүн амын 2010 оны улсын тооллогын урьдчилсан дүн
- ↑ Национальный статистический комитет Кыргызской Республики. Национальный состав населения. Оценка на 1 января 2012 года.
- ↑ М.Жампеисов: Казахская этнология. Старший жуз – монголы, Средний – ойраты, Младший – тюрки
- ↑ Василий Бартолд. Төв Азийн түүхийн дөрвөлсөн судлал, 3-р дэвтэр , 129-р хуудас.1962 он.
- ↑ Монголын казахуудын гарвал түүх
- ↑ 2010 оны Хүн ам орон сууцны тооллого
- ↑ Деление казахов на жузы: карта расселения, анализ. | BRIF Research Group BLOG - блог о маркетинговых исследованиях. the original on 2013-02-26-с архивлагдсан. 2013-02-21-д хандсан.
Гадаад холбоос

- Ministry of Foreign Affairs of the Republic of Kazakhstan
- Kazakh Language Courseware from University of Arizona Critical Languages Series
- Ethnographic map of Kazakhstan
- Kazakhs in France - AKFT
- World Association of the Kazakhs
- http://sana.gov.kz/showarticle.php?lang=eng&id=342
- Massagan.com (The largest web site in kazakh language)
- Suhbat (Atameken Toby)
- Secrets of the Dead: Amazon Warrior Women (PBS)
- Turk monument of Uyuk-Turan mentioning the word "qazğaq"
- Kazakh tribes
Түрэг угсаатан | |
---|---|