Jump to content

Еврази

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Еврази
Нутаг дэвсгэр55,000,000 км2 (21,000,000 бээр2)
Хүн ам5.6 тэрбум (2025 оны байдлаар)[1]
Хүн амын нягтшил102/км2
Ард түмний нэрЕвразичууд
Улс орон~93 улс
Хараат орон9 хараат нутаг
Цагийн бүсUTC−1 - UTC+12
Нэг хэсэгАфро-Еврази
Евразийн физик газрын зураг

Европ, Ази хоёр тивийг агуулсан асар том хуурай газрыг Еврази гэж нэрлэдэг. Дэлхийн 6 тивийн хамгийн том нь юм.

Дэлхийн гадаргуугийн 10.6%, дэлхийн хуурай газрын 36.2% болох 52,990,000 км2 талбайг хамардаг. Хойд талаараа Умард мөсөн далай, баруун талаараа Атлантын далай, урд талаараа Газар дундын тэнгис, Улаан тэнгис, Энэтхэгийн далай, зүүн талаараа Номхон далайтай зах хязгаар нийлдэг учраас ихэнх бие нь дэлхийн бөмбөрцгийн умард, дорнод хагаст багтдаг.

Евразид дэлхийн хүн амын 72.5% (Европт 12.5%, Азид 60%) болох 5 тэрбум хүн оршин сууж байна.

Хамгийн өндөр цэг: Жомолунгма (Эверест) далайн түвшнээс дээш 8848 м.

Тивийн захын цэгүүд

[засварлах | кодоор засварлах]
  • Челюскиний үзүүр (Орос), 77°43′00″ ; 104°18′00″ — Хамгийн умард цэг.
  • Пиай үзүүр (Малайз), 1°15′58″; 103°30′39″ — Хамгийн өмнөд цэг.
  • Рока үзүүр (Португал), 38°47'; 9°30' — Хамгийн баруунцэг.
  • Дежнёвын үзүүр (Орос), 66°05′ с. ш.; 169°40′ — хамгийн зүүн цэг.
 Commons: Еврази – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Еврази – Энэ үгийг тайлбар толиос харна уу
  1. "Population of Europe (2023) - Worldometers". www.worldometers.info. Архивласан огноо 2025-09-27. Татаж авсан: 2026-04-18.