Атлантис

Атлантис (гре. Ατλαντίς, Atlantis) нь домогт гардаг сөнөсөн соёл иргэншил бөгөөд арлын нэр юм.

Атлантисын тухай хамгийн анх эртний грекийн сэтгэгч Платон өөрийн "Тимей", "Критий" хэмээх харилцан ярианууддаа дурдсан байдаг. Түүний зохиолд дурдсанаар Атлантис нь Атлантын далайд байсан томоохон арал (эсвэл тив) бөгөөд ойролцоогоор 10-8 мянган жилийн өмнө байгалийн аюумшигт гамшгийн улмаас "нэг өдөр, нэг шөнийн дотор" усанд живж алга болжээ. Атлантисын оршин суугчдыг атлантууд гэдэг байв. Атлантууд нь 4 метр гарам өндөр оюун ухааны маш өндөр хөгжилтэй ард түмэн байсан гэж үздэг. Төрөлх арал нь сүйрч алга болоход амь гарч үлдсэн атлантууд Атлантын далайн зүүн, баруун эргийн дагуу орших газар орнуудад хүрч, уугуул оршин суугчдыг соёл иргэншлийн үндэстэй танилцуулсан гэнэ. Эдгээр газар орнууд нь Умард Африк, Хоёр мөрний хөндий, баруун өмнөд Европ болон Төв Америк, Өмнөд Америк бололтой.

 Commons: Atlantis – Викимедиа зураг, бичлэг, дууны сан