Хазара

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Хазара
هزاره
Sarwar Danish in 2011-cropped.jpg Karim Khalili in December 2010-cropped.jpg
Sima Samar of Afghanistan in 2011.jpg Habiba Sarabi in April 2011-cropped.jpg
Sayed Anwar Rahmati of Afghanistan in June 2010-cropped.jpg Abdul Haq Shafaq in 2012-cropped.jpg
Сарвар Даниш ·Карим Халили
Сима Самар ·Хабиба Сараби
Саед Анвар Рахмати ·Абдул Хак Шафак
Бүгд тоо
ойролцоогоор 8–9 сая[1]
Төвлөрсөн газар орон
Flag of Afghanistan.svg Афганистан 6,500,000 (2016) [2]
Flag of Pakistan.svg Пакистан 1,500,000 (2012) [3][4]
Flag of Iran.svg Иран 134,000 (1993) [3]
Flag of Australia.svg Австрал 10,000 (2013) [баримт хэрэгтэй]
Flag of Canada.svg Канад 4,300 [5]

Flag of Indonesia.svg Индонез 3,800 [6]

Хэл аялгуу

Перс хэлний Хазара, Дари аялгуу

Шашин шүтлэг

Олонх нь Исламын шашны Шийт урсгал

Төрөл ард түмэн

Аймак

Хазара, Хазаар[7] (перс. هزاره, «мянган») гэх ард түмэн голдуу Афганистаны төв хэсгээр оршин суудаг эртний Түрэг угсаатан. 7-10 зуунд Хар тэнгист Хазарын эзэнт улсаа байгуулж сэргэн мандаж байжээ.

2015 оны байдлаар Афганистан улс гадагш дүрвэсэн дүрвэгсдийг оролцуулан нийт 32,000,000 хүн амтай байгаа бөгөөд хазарачууд хүн амын тоогоороо пуштун, Тажикийн дараа 3-т орно(9% орчим, зарим эх үүсвэрийн дурдсанаар 18%-с дээш) болдог.[8][9][10][2][11][12] Хазарачууд Афганистаны ЗГ тэдний тоог зориуд дарж мэдээлж байна гэж үздэг бөгөөд тэдний мэдээлж буйгаар хазарачууд Афганистаны хүн амын 20-25 хувийг бүрэлдүүлж байна. Түүнээс гадна Пакистан 650,000 Иранд тус бүр хагас саяаас илүү Хазара хүн байна. Хазаар үндэстний гарал үүслийг яг таг тогтоосон явдал одоо болтол алга. Судлаач эрдэмтэдийн зарим нь тэднийг баруун түрэг гаралтай гэж байхад уйгар, чуваш, булгаар, перс, жүүд, огуз гаралтай гэж бусад нь мэтгэдэг. М.Э-ий 560 онд байгуулагдсан Хазаарын хаант улс нь 300 гаруй жил тогтсон. Энэ бол дан нүүдэлчний төр оршин тогтнож чадсан хамгийн урт хугацаа. Арал тэнгисээс Каспи хүртэл, Өмнөд Ураалаас Иран хүртэл уудам талбайг эзэгнэж байв. Иймээс Ойрхи Дорнодын зарим хэлэнд Каспийн тэнгисийг “Хазаарын тэнгис” гэж нэрлэдэг гэнэ. Х зуунд хазаарууд Саманид, Волгийн Булгаар зэрэг лал шашинт орнуудад бүслэгдэн улмаар мөхжээ. Хойд талд нь шинээр байгуулагдсан Киевийн Русь эцсийн цохилт өгсөн байна. Хазаарууд түүхийн тавцан дээр гэнэт гарч ирснийхээ нэгэн адил бусад үндэстнүүдэд ууссаар мөн л гэнэт алга болжээ.

Бусад мэдээлэл[засварлах | edit source]

Хазаруудыг Чингис хааны үлдээсэн цэргүүдийн удам гэх андуурал Монгол хүчтэй дэлгэрчээ. Үнэндээ Хазар биш Моголчууд тэдний үр удам юм. 1992 оны хүн амын тооллогоор 20-30 мянга орчим Могол хүн байна гэсэн тоо бий. Тэд Могол хэлээр ярьдаг бөгөөд одоо Могол хэлээр ярьдаг хүн үгүй болжээ.

Нэгэн халимаг сэтгүүлч хазарачуудын тухай нийтлэлдээ халимаг цэрэг Афганд тулалдаж байхдаа хазарачуудтай тааралдсан гэж бичсэн байдаг ба хожим нь нийтлэлээ сонирхолтой болгохын тулд зохиож бичсэн гэдгээ хэлсэн боловч монгол сайтууд үүнийг мэдэлгүй буруу мэдээлэл тараажээ.

Оросын Есдүгээр рот кинонд Офицер багш заахдаа “Умард Афганистаны уулархаг нутагт хазаар үндэстэн амьдардаг. Тэд бол маш дайчин хүмүүс. Чингисийн байлдан дагуулалтын үед энэ нутагт үлдээгээд явсан монгол гаралтнууд” гэж хэлдэг. Үнэндээ энэ бол маш том эндүүрэл юм.

Цахим өртөө сүлжээний гишүүдийн хандивын тэтгэлэгт нэр бүхий Хазара угсааны 3 оюутан шалгарч Монгол улсад, МУИС-д суралцаж байна.[13]


Эх сурвалж[засварлах | edit source]

  1. http://www.aljazeera.com/indepth/features/2016/06/afghanistan-hazaras-160623093601127.html
  2. 2.0 2.1 Afghanistan: 31,822,848 (July 2014 est.) @ 9% (2014). The World Factbook. Central Intelligence Agency. July 17, 2015-д хандсан.
  3. 3.0 3.1 Gordon, Raymond G., Jr. (ed.), 2005. Ethnologue: Languages of the World, Fifteenth edition. Dallas, Tex.: SIL International. Online version: http://www.ethnologue.com/.
  4. Census of Afghans in Pakistan, UNHCR Statistical Summary Report (retrieved December 27, 2007)
  5. The population of people with descent from Afghanistan in Canada is 48,090. Hazara make up an estimated 20% of the population of Afghanistan depending to the source. The Hazara population in Canada is estimated from these two figures. Ethnic origins, 2006 counts, for Canada
  6. http://www.aljazeera.com/indepth/features/2014/03/afghan-hazaras-new-life-indonesia-201436121639956520.html
  7. Монгол хэлнээ урьд нь "Хазаар" гэж нэвтэрхий толины хуудасны бичигдэж байсан түүх байна. Хүүхэд-залуучуудын нэвтэрхий толь III ботийн 56-р талын Афганистан улсын тухай өгүүлэлд Афганистанд 20 гаруй үндэстэн ястан суудгаас хүн амын 55 хувь нь афган буюу пүштүн, бусад нь тажик, узбек, хазаар, могол зэрэг үндэстэн болно гэж бичжээ.
  8. L. Dupree, "Afghānistān: (iv.) ethnocgraphy", in Encyclopædia Iranica, Online Edition 2006, (LINK).
  9. CIA World Factbook.
  10. "A survey of the Afghan people - Afghanistan in 2006", The Asia Foundation, technical assistance by the Centre for the Study of Developing Societies (CSDS; India) and Afghan Center for Socio-economic and Opinion Research (ACSOR), Kabul, 2006, PDF.
  11. Kamal Hyder reports (12 Nov 2011). Hazara community finds safe haven in Peshawar. Aljazeer English. November 13, 2011-д хандсан.
  12. Ethnic Groups of Afghanistan. Library of Congress Country Studies on Afghanistan (1997). the original on 2012-07-14-с архивлагдсан. 2010-09-18-д хандсан. “In 1996, approximately 40 percent of Afghans were Pashtun, 11.4 of whom are of the Durrani tribal group and 13.8 percent of the Ghilzai group. Tajiks make up the second largest ethnic group with 25.3 percent of the population, followed by Hazaras, 9-18 percent; Uzbeks, 6.3 percent; Turkmen, 2.5 percent; Qizilbash, 1.0; 6.9 percent other.
  13. GoGo Мэдээ: 3 хазара оюутан батламжаа авах гэж байна

Гадаад холбоос[засварлах | edit source]