Мянган
Мянган (монгол бичиг: ᠮᠢᠩᠭᠠᠨ, латин галиг: minggan; ) бол Чингис хааны бий болгосон 1,000 өрх айл бүхий цэрэг-нийгмийн зохион байгуулалтын нэгж юм. Энэ бүлгээс 1,000 хүнтэй монгол цэргийн анги элсүүлэх боломжтой байв. Энэ нь Төв Азийн нүүдэлчдийн аравтын тооллын системд суурилсан хөгжингүй зохион байгуулалтын эртний тогтолцооны нэг хэсэг юм. 10,000 өрх айл болон цэргийг багтаасан түмэн (tümen) нь хамгийн том бүлэг байсан бөгөөд 10 мянганд (mingghan) хуваагдаж байв. Мянган нь 10 зуун (jaghun) буюу 100 арванаас (arban) бүрддэг байжээ. Мянганы захирагчийн хүү хишигтэн харуул болохдоо өөртэйгөө хамт алба хаах нэг дүү болон өөр 10 хүнийг дагуулж ирэх үүрэгтэй байсан тухай эх сурвалжид дурдсан байдаг.
Их Монгол Улсын мянгат
[засварлах | кодоор засварлах]1206 онд Чингис хаан Их Монгол Улсыг байгуулаад хуучны овог аймгийн хүрээний тогтолцоог мянгатын тогтолцоод шилжүүлэхдээ гавьяа байгуулсан 88 ноёдын захирсан 95 мянган болгон хуваасан нь 1227 он гэхэд 129 мянган болж өргөжжээ. Монголын нууц товчоонд бичснээр 1206 оны хуралдайгаар дараах ноёдыг мянганы ноён болгожээ.
- Мэнлиг эцэг,
- Боорчи,
- Мухулай гоо ван,
- Хорчи,
- Илугай,
- Жорчидай,
- Хунан,
- Хубилай,
- Зэлмэ,
- Түгэ,
- Дэгэй,
- Толун,
- Үнгүр,
- Чүлгэдэй,
- Борохул,
- Шигихутуг,
- Хүчү,
- Хөхөчү,
- Хоргасун,
- Үсүн,
- Хуйлдар,
- Шилүгэй,
- Жидай,
- Тахай,
- Цагаан гуа,
- Алаг,
- Сорхан-шара,
- Булугун,
- Харачар,
- Хөхөчос,
- Сүйхэтү,
- Наяа,
- Жунсо,
- Хүчүгүр,
- Бала,
- Оронартай,
- Дайр,
- Мүгэ,
- Бужир,
- Мүнгүүр,
- Долоодай,
- Бөгэн,
- Худус,
- Марал,
- Жибгэ,
- Юрүхан.
- Хөхө,
- Зэв,
- Удутай,
- Бала-чэрби,
- Хэтэ,
- Сүбээдэй,
- Мөнх,
- Халжа,
- Хурчахус,
- Гэүги,
- Бадай,
- Хишилиг,
- Хэтэй,
- Чаурхай,
- Хонгиран,
- Тогоонтөмөр,
- Мэгэтү,
- Хадаан,
- Мороха,
- Дори-бөхө,
- Идухадай,
- Ширахул,
- Даун,
- Дамачи,
- Хауран,
- Алчи,
- Тобсаха,
- Тунхудай,
- Тобуха,
- Ажинай,
- Түйдхэр,
- Сачуур,
- Жидэр,
- Олар хүргэн,
- Хингиадай,
- Буха-хүргэн,
- Хурил,
- Ашиг хүргэн,
- Хадай хүргэн,
- Чигу хүргэн,
- Алчи хүргэн,
- гурван мянган хонгирад
- Буту хүргэн,
- 2 мянган Ихирэс,
- 92, 93, 94, 95. Онгуудын Алхушдигид хури хүргэн, таван мянгат онгууд[1]
Харин Судрын чуулганд бичснээр Чингис хааныг нас барахаас өмнө Их Монгол Улс нь 129 мянганы ноёнтой байсны 101 мянгат нь Тулуйн мэдэлд "голын улс"[2] нэрээр харьяалагдаж, Чингис хааны бусад хөвгүүд, дүү нарын мэдэлд 28 мянгат[2] харьяалагдаж байсан. Тулуйн мэдлийн Голын улс хэмээх 101 мянгат нь дотроо баруун, гол, зүүн гарын түмэнд хуваагдаж, баруун гарын түмтийг Боорчи ноён захирч 38 мянган цэрэг захирагдаж байсан. Зүүн гарын түмтийг Мухулай ван болон түүний удам захирч, 62 мянган цэрэг захирагдаж байсан. Харин Голын мянган нь Чингис хааны хувийн мянган бөгөөд тангуд угсааны Цагаан ноёны мэдэлд Чингис хааны дөрвөн их ордоны нутаг бэлчээр, хүн ардыг захирч байсан.[2]
Чингис хааны сүүл үеийн мянганы ноёд
[засварлах | кодоор засварлах]Голын улсын баруун гарын 38 мянгатын ноёд[2]
[засварлах | кодоор засварлах]- Аруладын Боорчи ноён
- Хушины Борохул ноён
- Мангудын Жэдай ноён
- Олхонудын Хингиадай ноён
- Хонхотаны Толун чэрби
- Хонхотаны Сүйхэтү чэрби
- Жалайрын Бала чэрби
- Жалайрын Архай Хасар ноён
- Сүлдүсийн Тоорил ноён
- Сүлдүсийн Шидун ноён
- Татарын Шихихутаг ноён
- Дөрвөний Дүйсүх ноён
- Баарины Монгол дархан
- Ойрадын дөрвөн мянган
- Баарины Бааридай Хорчи ноён: нэг түмэн цэрэгтэй
- Баруласын Булган халжа ноён
- Олхонудын Тайчу хүргэн
- Хадархины Мухар хөрөө ноён
- Урианхайн Есүнтэй ноён
- Сөнөдийн Хадан хэвтүүл
- Хонхотаны Мэнлиг эцэг
- Онгудын дөрвөн мянган
- Хиадын Хөхө ноён
- Хиадын Мэнгэтү ноён
Голын улсын зүүн гарын 62 мянгатын ноёд[2]
[засварлах | кодоор засварлах]- Жалайрын Мухулай ван
- Уриайнхайн Есөнбуха ноён
- Урудын Хөхөтэй ноён, Бүчин ноён
- Ихирэсийн Буту хүргэн: есөн мянган хүнтэй
- Татарын Их хутагт ноён: Есүй, Есүгэн хатдын ах.
- Хонгирадын Алчи ноён, Хөхө ноён
- Хонгирадын Хатай ноён
- Хонгирадын Бухур ноён
- Хонгирадын Шунгур ноён
- Мангудын Хуйлдар сэцэний мянгат
- Баарины Наяа ноён
- Хонхотаны Суту ноён
- Жалайрын Есүр ноён
- Баяудын Үнгүр ноён
- Жалайрын Ухай ноён, Барчу ноён
- Урианхайн Сүбээдэй баатар
- Аруладын Доголху чэрби
- Ойн Урианхайн Удачи ноён
- Бэлгүтэй ноён
- Хонгирадын Чигү хүргэн
- Баарины Ухар халжа ноён
- Баарины Худус халжа ноён
- Жалайрын Дайсун ноён
- Жажирадын Хошахул ноён
- Жажирадын Жусуг ноён
- Мангудын Мөнх халжа ноён
- Зүрчидийн Үеэр ноён
- Зүрчидийн Туган ноён
- Зүчи ханд өгсөн 4 мянганы ноёд: Салжиудын Мүнгүр ноён, Гэнигэсийн Хунан ноён, Хушины Байхугийн мянган,[3] Хэтэ ноён[4]
- Цагаадай ханд өгсөн 4 мянганы ноёд: Баруласын Харачар ноён, Хонгирадын Мүгэ ноён[3], Идухадай ноён, Баарины Хөхөчос ноён[4]
- Өгөөдэй хаанд өгсөн 4 мянганы ноёд: Жалайрын Илугай ноён, Сүлдүсийн Илах туа ноён, Хонхотаны Дайр ноён,[3] Дэгэй ноён[4]
- Хүлгэн ханхүүд өгсөн 4 мянганы ноёд: Баруласын Хубилай ноён, Нохосын Тоорил ноён, Нохосын өөр нэг Тоорил ноён[3],
- Жочи Хасарт өгсөн мянганы ноён: Жибгэ ноён[4]
- Тэмүгэ отчигин ноёнд өгсөн 5 мянганы ноёд: бэсүдийн Хүчү ноён, Хөхөчү, ноёхоны Жунсо, Аргасун[4]
- Хачиуны хүү Элжигдэй ноёнд өгсөн мянганы ноёд: Чаурхай ноён[4], найманы Асудай, урианхайн Учкаш ноён[3],
Юань Улсын мянгат
[засварлах | кодоор засварлах]Мянгатын бүтэц нь монголын Юань Улсын үед хятад нутгийг бүрэн эзлэсний дараа тухайн эзлэсэн газрын онцлогт тааруулж, Цэргийн явдлын хүрээлэнг байгуулан цэрэг дайнтай холбоотой хэргийг хариуцуулсаны дотор мянганы цэргийн захиргаа багтсан. Юань Улсын төрөөс монголын аравтын тогтолцоог, хятадын уламжлалт төрийн бүтэцтэй хольж, доод мянгат (下千戶所), дунд мянгат (中千戶所), дээд мянгат (上千戶所) гэсэн гурван дэсэд хувааж, 300 цэргээс дээш бол доод мянгат, 500 цэргээс дээш бол дунд мянгат, 700 цэргээс дээш бол дээд мянгатын ноёны ордон[5] гэж тооцогддог болсон.
Албан тушаал | Орон тоо | Зэрэг дэв | Эзэмших гэрэгэ |
---|---|---|---|
Дээд мянгат | |||
Даргач | 1 | Дагалт 4-р зэрэг | Алтан гэрэгэ |
Мянганы ноён | 1 | ||
Дэд мянганы ноён | 1 | Жинхэнэ 5-р зэрэг | |
Дунд мянгат | |||
Даргач | 1 | Жинхэнэ 5-р зэрэг | Алтан гэрэгэ |
Мянганы ноён | 1 | ||
Дэд мянганы ноён | 1 | Дагалт 5-р зэрэг | |
Доод мянгат | |||
Даргач | 1 | Дагалт 5-р зэрэг | Алтан гэрэгэ |
Мянганы ноён | 1 | ||
Дэд мянганы ноён | 1 | Жинхэнэ 6-р зэрэг | Мөнгөн гэрэгэ |
Юань Улсын үед мянганыг захирах даргач, мянганы ноён, дэд мянганы ноёнд жилийн цалин пүнлүүг ямар албанд харьяалагдаж байснаас шалтгаалж адил бусын цалин олгодог ч, цаасан мөнгө эсвэл ембүү зоос болон таар шуудай будаа гэсэн хоёр төрлийн эд зүйлээр цалинг олгодог байсан.
Албан тушаал | Мөнгөн тэмдэгт | Будаа |
---|---|---|
Ерөнхий цэргийн мянгат | ||
Мянганы ноён | 25 хэлхээ цаасан мөнгө[7] (貫), 3 цэн, 3 фэн, 3 ли | 2 ши[8] |
Дэд мянганы ноён | 20 хэлхээ, 6 цэн, 6 фэн, 6 ли | 1 ши, 5 доу[9] |
Нумт цэргийн мянгат | ||
Мянганы ноён | 20 хэлхээ, 6 цэн, 6 фэн, 6 ли | 1 ши, 5 доу |
Хишигтэн цэргийн мянгат | ||
Мянганы ноён | 33 хэлхээ, 3 цэн, 3 фэн, 3 ли | Будаа олгохгүй |
Дэд мянганы ноён | 26 хэлхээ, 6 цэн, 6 фэн, 6 ли |
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Монголын нууц товчоо: 202-р зүйл". www.mongolian-art.de. Татаж авсан: 2025-02-11.
- ↑ 2.0 2.1 2.2 2.3 2.4 ., Рашид ад-Дин (2002). Судрын чуулган. Vol. 1. Translated by Ц, Сүрэнхорлоо (2 ed.). Улаанбаатар. pp. 395–408.
{{cite book}}
: CS1 maint: numeric names: authors list (link) - ↑ 3.0 3.1 3.2 3.3 3.4 3.5 ., Рашид ад-Дин (2002). Судрын чуулган. Translated by Ц, Сүрэнхорлоо (2 ed.). Улаанбаатар. pp. 404–407.
{{cite book}}
: CS1 maint: numeric names: authors list (link) - ↑ 4.0 4.1 4.2 4.3 4.4 4.5 "Монголын нууц товчоо: 243-р зүйл". www.mongolian-art.de. Татаж авсан: 2025-02-11.
- ↑ 5.0 5.1 "Юань улсын судар - 91-р дэвтэр". zh.wikisource.org (хятад хэлээр). Татаж авсан: 2025-02-11.
- ↑ "Юань улсын судар - 96-р дэвтэр". zh.wikisource.org (хятад хэлээр). Татаж авсан: 2025-02-11.
- ↑ 1 хэлхээ цаасан мөнгө 1 лан мөнгөтэй тэнцүү
- ↑ Орчин үеийн ханшаар 1 ши будаа 60 кг болно
- ↑ 1 ши нь 10 доутай тэнцүү