Jump to content

Саха ястан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Саха ястан
Саха(лар) / Саха омук
Олон нэргерман бичгээс → Jakuten (Socha),
орос бичгээс → Якуты (Саха, хуучирсан Зоха),
англи бичгээс → Yakut (Sakha),
саха бичгээс → Саха (Ураангхай Саха)
Өнөөгийн байдал
Нутаг оронДэлхий даяар — 480 мянга. Үүнээс:
 Орос — 478,085 (2010)[1]

 Хятад — 2,820 (2010) [2]

 Казахстан - 415 (2009)[3]
Хэл аялгасаха хэл, орос хэл
Бичиг үсэгкирил үсэг (1939 оноос)
ШүтлэгҮнэн алдартны христийн шашин,
байгаль ертөнцийн бишрэлт «Ай» үзэл
Төрөл холбоо
Ойр төрөлдолган ястан
Хэл угсаатүрэг угсаатан (түрэг төрлийн хэлтэн)

Саха (Якут) — Орос улсын Саха оронд амьдардаг түрэг хэл-угсааны ард түмэн, 500 мянган хүнтэй ястан.

Сахагаар Саха, олон тоонд Сахалар, Урааҥхай Сахалар - энэ нь монголоор «Урианхайн зах хязгаар» гэсэн утгатай, оросоор Якут, олон тоонд якуты, англиар олон тоонд Yakuts, буриад кириллээр Яхад - - энэ бол монгол бичгээр «jaqa» (кириллд «зах») гэдэг үгний гажуу «ях» + монгол бүтээвэр юм, хожим олон тоонд яхадууд гэсэн.

Якутын нүүдэл
Якут омог. 19-р зуун
«Олонхо» наадам

Олон эрдэмтэн саха (якут) ардыг 8-12-р зууны үед Байгал нуураас умарш нүүж Лена, Алдан, Вилюйд хүрч ирсэн гэдэг. Домогт өгүүлсэнээр, саха (якут)-гийн дээд өвөг нь Лена мөрнийг уруудан мал маллахад тохиромжтой Туймаада хөндийд нутаглан суусан ба одоо энд Якутск хот байна. Тэр домогт Эллей Боотур (баатар), Омогой Баай (омгийн баян?) нар толгойлж байсныг дурджээ.

Якутууд бусад түрэг угсаатнаасаа илүү монгол төрхтэй. 94% N1c ген илрэх бөгөөд 1300 жилийн өмнөөс якут түмэн ийм гентэй байсан. R1, C ген мөн таарна. [4][5] N1c ген якутаас гадна фин (68%), балт (41%) удмурт (56%) түмэнд их хувьтай тохиодог.

Сахачууд нутгийн эвэнх, эвэн нартай бага зэрэг холилдсон ба ангийн үсний татвар нэхсэн казак оросын нэвтрэлтийг 1634-1682 онд эсэргүүцэн тэмцэж байсан ч зэр зэвсэг муугийн тул ихэд алуулан эвлэрч Оросын харьяанд оржээ.

Өмнөд нутагт үхэр, адуу маллаж, умард нутагт загасчилж, гөрөөлдөг, ангийн үсээр хувцаслаж, урцанд амьдарч байв.

Алтны эрэл, Транс-Сибирийн төмөр зам тавигдсан, 20-р зууны аж үйлдвэржилтээр оросууд Сахад их ирж суусан.

18-р зуунд ихэнх саха (якут) хүн христэд итгэдэг болж цөөн хэсэг нь уламжлалт бөө мөргөлтэйгээ үлджээ.

19-р зуунаас сахад уран зохиол хөгжиж, ардын ухамсар сэргэжээ. 1922 онд ЗХУ-ын харьяанд өнөөгийн хил хязгаар бүхий Саха орон байгуулагдсан. Оросын иргэний дайны үед Якутск цагаан цэргийн хяналтанд байж байгаад улаан цэрэгт дийлдэж Зөвлөлт Социалист Автономит Бүгд Найрамдах Якут Улс болон өөрчлөн байгуулагдаж Зөвлөлт Оросын харьяанд 1991 он хүртэл хамаарчээ.

ЗХУ-ын үед якут хүний эрх хэмжээ буурч хүн амын тоо олигтой өсч чадаагүй, мөн Саха оронд эзлэх хувь буурчээ.

1992 онд шинэ ОХУ-ын бүрэлдэхүүнд Бүгд Найрамдах Саха Улс (БНСахУ) болон зэрэг ахиж, саха хэл орны албан хоёр хэлний нэг болж, саха ястны эрх суурь дээшилсэн байна. Мөн оросууд орхин нүүх болж Саха оронд саха хүний эзлэх хувь 50% хүртэл сэргэж өсөөд байна.

«Ил Күнэ» баяр
сав суулга
Орон нутаг Хүн ам
2002[6] 2010
 Орос 443 852 478 085
Саха орон 432 290 466 427
Хабаровскийн хязгаар 1 454 1 417
Москва 1 448 1 508
Красноярскийн хязгаар 1 368 1 468
Эрхүү муж 992 858
Санкт-Петербург 847 701
Приморийн хязгаар 703 766
Новосибирск муж 473 629
Магадан муж 469 407
Амар муж 314 449
Томск муж 437 629

Мөн Америк, Канад, Их Британи, Герман, Швед зэрэг оронд цөөн тоогоор амьдардаг.

 Commons: Sakha peoples – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
анчин
анчин  
хөвүүн
хөвүүн  
хүүхэн
хүүхэн  
  1. Официальный сайт Всероссийской переписи населения 2010 года. Информационные материалы об окончательных итогах Всероссийской переписи населения 2010 года
  2. "Yakuts in China". Татаж авсан: 18 March 2015.
  3. "Қазақстан 2009 жылы". Татаж авсан: 18 March 2015.
  4. MtDNA and Y-chromosome lineages in the Yakut popu… [Genetika. 2003 — PubMed ]
  5. The origin of Yakuts: analysis of Y-chromosome haplotypes
  6. "Всероссийская перепись населения 2002 года. Национальный состав населения по регионам России". Демоскоп Weekly. Эх хувилбараас архивласан: 2009-08-30. Татаж авсан: 2009-03-13.