Саха

(Саха орон-с чиглүүлэгдэв)
Оросын холбооны махбод, харьяат орон
Бүгд Найрамдах Саха Улс
Саха Өрөспүүбүлүкэтэ / Саха Сирэ
Республика Саха (Якутия)
Сүлд туг Сүлд тэмдэг
Сүлд туг Сүлдтэмдэг
Улс Оросын Холбооны Улс Орос (ОХУ)
Холбооны тойрог Алс дорнодын ХТ
Эдийн засгийн бүс Алс дорнодын ЭЗБ
Засаг захиргааны нэгж Бүгд Найрамдах Улс
Нийслэл Якутск
Нутгийн хуваарь 36 нутаг = 2 хот + 34 улус
Газар нутаг 3,083,523 км² (1-р том)
Хүн ам (2013) 955,580 хүн (58-р олон)
Нягт сийрэг 0.31 хүн/км² (81-р шигүү)
Сахагийн ард түмэн
Саха орныхон
Сахагийнхан (2010)
саха ястан (48.7 %)
орос үндэстэн (36.9 %)
эвэнх ястан (2.2 %)
Албан хэл бичиг орос, саха
Ерөнхийлөгч Егор Борисов
Хууль тогтоох газар «Ил Түмэн» (Улсын хурал)
Түүхэн он цаг 1922-04-27 — ЗСБНАЯУ
1991–1992 — БНСахУ
Цагийн бүс НЗНЦ +10, +11, +12
Шуудан хаяг 677000–678999
Нутгийн томъёо 14 / 98 / RU-SA
Цахим газар sakha.gov.ru
 (орос.)  (саха.)  (англ.)

Саха́ буюу Яку́т (сах. Саха Сирэ; Орос: Якутия) — Орос улсын харьяат орон. Өдгөө Оросын Холбооны Улсын 83 махбод, Бүгд Найрамдах Улс нэг юм. Алс дорнодын холбооны тойрог, Алс дорнодын эдийн эдийн засгийн бүст хамаарна.

Саха нутаг 17-р зуунаас Оросын Хаант Улсын мэдэлд орсон бөгөөд 1922 онд ЗХУ-ын ЗСБН Автономит Якут Улс нэрээр өөрчлөн байгуулагдаж 1992 онд ОХУ-ын Бүгд Найрамдах Саха (Якут) Улс (БНСахУ) (сах. Саха Өрөспүүбүлүкэтэ; Орос: Республика Саха (Якутия)) болж зэрэг ахисан.

3,083,523 км² газар нутагтайгаараа дэлхийн хамгийн том орон нутаг (Нунавутын өмнө) хэмээн бүртгэгддэг.

Саха (49%), орос (37%), эвэнх (2%) ардаас бүрдсэн 960 мянган хүнтэй. Албан бичигт орос, саха хэл хэрэглэнэ. Христ (38%), бөө мөргөлд (13%) их итгэх ба шашин шүтдэггүй хэсэг 26 хувь эзэлнэ. Нийслэл — Якутск.

Нэр[засварлах | кодоор засварлах]

Орны нэрийг орос, саха хэлнээс эх аваад Якут, Саха гэж хоёр янзаар бичдэг. Алиныхан ч уг гарвал монгол хэлний «зах» («жаха» – хязгаар) гэдэгтэй холбоотой. Буриадаар Яхад (зах буюу ях + олон тооны ), Заха гэнэ.

Газар зүй[засварлах | кодоор засварлах]

Уул ус[засварлах | кодоор засварлах]

Саха 700,000 орчим гол горхи, 800,000 орчим нуур цөөрөмтэй. Үүнд: Лена (4400 км урт), Вилюй (2650 км), Оленёк (2292 км), Алдан (2273 км), Колыма (2129 км), Индигирка (1726 км) гол мөрөн, Бустах, Лабынкыр нуур дурдагдана.

Верхояны нуруу Лена мөрний зүүн талаар нумран байна. Черийн нуруунд Ялалтын оргил (3147 м) сүндэрлэжээ.

Ашигт малтмал[засварлах | кодоор засварлах]

Газрын тос, шатдаг хий, нүүрс, очир эрдэнэ (дэлхийн нөөцийн 25%), алт, мөнгө, цайрын нөөцтэй.

Амьтан ургамал[засварлах | кодоор засварлах]

Нутгийн ихэнх хэсэг Сибирийн тайга, ойт тундр, тундрын бүст хамаарна.

Үнэг, булга, туулай, хүдэр, заарт харх, цасны хонь (аргальтай нэг овогт багтана) зэрэг үслэг антай.

Газар зүйн зургийн цомог
Газрын зураг
Газрын зураг  
Ан амьтан
Ан амьтан  
Лена мөрөн
Лена мөрөн  

Хүн ам зүй[засварлах | кодоор засварлах]

Якутийн угсаатны зураглалыг хот, хөдөөгийн суурингаар ангилсан, 2010 оны хүн амын тооллого

Саха орны хүн амын тоо - 956,896 (2015 он). Нягтшил — 0.31 хүн/км2. Хотжилт — 65.3% (2015 он).

Ард түмэн 1939[1] 1959[2] 1970[3] 1979[4] 1989[5] 2002[6] 2010 он[7]
Саха ястан 233 273 (56,5 %) 226 053 (46,4 %) 285 749 (43,0 %) 313 917 (36,9 %) 365 236 (33,4 %) 432 290 (45,5 %) 466 492 (49,9 %)
Орос үндэстэн 146 741 (35,5 %) 215 328 (44,2 %) 314 308 (47,3 %) 429 588 (50,4 %) 550 263 (50,3 %) 390 671 (41,1 %) 353 649 (37,8 %)
Эвэнх ястан 10 432 (2,5 %) 9505 (2,0 %) 9097 (1,4 %) 11 584 (1,4 %) 14 428 (1,3 %) 18 232 (1,9 %) 21 008 (2,2 %)
Украйн үндэстэн 4229 (1,0 %) 12 182 (2,5 %) 20 253 (3,0 %) 46 326 (5,4 %) 77 114 (7,0 %) 34 633 (3,65 %) 20 341 (2,2 %)
Эвэн ястан 3133 (0,8 %) 3537 (0,7 %) 6471 (1,0 %) 5763 (0,7 %) 8668 (0,8 %) 11 657 (1,2 %) 15 071 (1,6 %)
Татар үндэстэн 4420 (1,1 %) 5172 (1,1 %) 7678 (1,2 %) 10 976 (1,3 %) 17 478 (1,6 %) 10 768 (1,1 %) 8122 (0,9 %)

Түүх[засварлах | кодоор засварлах]

Саха оронд саха (якут) хэмээх түрэг угсаатан амьдарсаар ирсэн. Мөн эвэнх, эвэн зэрэг тунгус угсаатан байна.

Оросын Хаант Улс Сибирийн хант улсыг байлдан дагуулснаас 17-р зуунд Сибирь даяарыг эрхэндээ оруулсан.

Оросын казак цэрэг 1632 онд Ленийн шивээг (Якутск) босгож, 1638 оноос тус нутгийн төв болгон хөгжүүлж, олон суурин нэмж үүсгэжээ.

1708 онд Сибирийн мужийг үүсгэсэн ба 1782 онд Эрхүү мужид хамааржээ. 1805 онд Якутск муж салан байгуулагдсан.

1922 оны 4 сарын 27-нд Зөвлөлт Оросын харьяанд Зөвлөлт Социалист Автономит Бүгд Найрамдах Якут Улсыг үүсгэн байгуулсан.

1992 онд ОХУ байгуулагдахад нутгийн ардын «Саха» нэрийг орос хэлнээ өргөн хэрэглэжээ. Гэвч уламжлалт «Якутия» энгийнээр хэрэглэгдсээр байдаг.

Нутгийн хуваарь[засварлах | кодоор засварлах]

Одоогийн байдлаар Сахагийн нутаг дэвсгэр 32 аймаг , 2 хот болон хуваагддаг.

Нэгж Оросоор Сахагаар Тоо Нутгийн нэр
хот городской округ куорат (хороо) 2 Жатай | Якутск
аймаг муниципальный район улуус (улс) 32 Абый | Алдан | Аллайыаха | Амма | Анаабыр | Булуҥ | Үөһээ Бүлүү | Үөһээ Халыма | Үөһээ Дьааҥы |
Бүлүү | Горнай | Эдьигээн | Кэбээйи | Ленскэй | Мэҥэ-Хаҥалас | Мирнэй | Муома
| Нам | Нерюнгри | Аллараа Халыма | Ньурба | Өймөкөөн | Өлөөн | Орто Халыма |
Сунтаар | Таатта | Томпо | Уус Алдан | Уус Маайа | Усуйаана | Хаҥалас | Чурапчы | Эбээн-Бытантай

Зургийн цомог[засварлах | кодоор засварлах]

 Commons: Sakha – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Газрын зураг
Газрын зураг  
Очир эрдэнийн уурхай
Очир эрдэнийн уурхай  
Саха орны хүүхдүүд
Саха орны хүүхдүүд  
Саха ардын баяр
Саха ардын баяр  

Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]