Jump to content

Долган ястан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Долганчууд
Нийт хүн ам
7,911[баримт хэрэгтэй]
Томоохон хүн амтай бүс нутаг
 Орос 7,885[1]
Хэлнүүд
Долган хэл, Орос хэл
Шашин
Үнэн алдартны шашин, Бөө мөргөл
Холбоотой угсаатны бүлэг
Сахачууд болон Хамниган

Долган (өөрсдийн нэрийдлэг нь долган, тыа-киһи, саха)[2][3] — олонх нь ОХУ-ын Красноярын хязгаарын умард далайтай залгадаг Таймыр районд аж төрөн суудаг язгуураасаа Түрэг бүлгийн Долган хэлээр ярилцдаг цөөн тоот угсаатны нийтлэг.

Долган хэл Саха хэл («зах хэл»; бур. «заха хэлэн»; бас Якут хэл гэж мэддэг)-тэй төстэйн учир заримдаа тус хэлний аялгуу гэж тодорхойлдог. Долганы гарлыг угаас тусдаа байсан эсвэл Сахагийн хойд тасархай гэж хоёр янзаар таамагладаг.

Зөвлөлтийн хүн амын 1926 оны тооллогоор 656 Долган хүн байсан бол 2010 онд Оросын иргэн 7,885 хүн өөрийгөө Долган гэж мэдүүлжээ.[4] 2002 оны тооллогоор бол Красноярын хязгаарт 5805, түүн дотроо Таймыр районд 5517 хүн нь суурьшиж байна. Урьд нь тэд цаатан, гөрөөчин, бөө мөргөлтэй байсан бол одоо үндсэндээ суурин загасчин, цагаан идээ боловсруулдаг ажилтай, Орос хэлээр ярилцдаг, үнэн алдартны шашинтан болсон байдаг.

  1. 2010 оны Оросын хүн амын тооллого: Хүн ам үндэс угсаагаар (Орос хэлээр)
  2. Интернэтэд Орос, Сахагаар бичигдсэн чөлөөт эх үүсвэрүүдээс үзвэл Оросоор "Долган" гэдгийг тэд өөрсдөө "Долгаан", "Дулгаан" гэж бичигдэхээр хэлдэг байж магадгүй. Бас Саха (монг. «зах»; бур. «заха»; Якут гэж бас хэлдэг) угсаатантай хамаардаг талаас нь "Саха" гэх нь байдаг бололтой.
  3. Монголоор олон тоонд тэднийг нэрлэж, бичсэн нь үзэгдээгүй тул тодорхой баримтаар нэг мөр болгож бичих хүртэл олон тооны Долганчууд, Долганууд, Долгад, Долган нар, Долгас зэрэг хэлбэрийн аль нэгээр бичихээс түр татгалзаж байна.
  4. Всесоюзная перепись населения 1926 года.Национальный состав населения по республикам