Салар ястан

Салар ястан
Өнөөгийн байдал
Нутаг оронБүгд тоо — 130 мянга. Үүнээс:
 Хятад (БНХАУ) — 130,607 (2010)
Хэл аялгаСалар хэл (60 мянган хэлтэнтэй), Хятад хэл
ШүтлэгИслам
Төрөл холбоо
Ойр төрөлТүркмен үндэстэн
Хэл угсааТүрэг угсаатан

Салар[1] (сал. salır, салыр; Хятад: 撒拉族 Sālā zú) — Хятадад оршин суудаг (өнөө цагт БНХАУ-ын иргэн гэж ойлгоно), Хятад хэлнээс гадна өөрсдийн уг язгуурын Түрэг төрлийн Огуз бүлэгт хамаардаг Салар хэлээрээ хэлэлцдэг Түрэгжин (эсвэл Түрэг угсааны) ард түмэн, 2000 оны байдлаар 104 мянгаар тоологдож буй ястан.

Саларууд Шар мөрний хоёр эрэгт, Хөхнуур мужийн зүүн хойд, Ганьсү мужийн баруун талд тариалан эрхлэж амьдардаг. Нэрлэвэл Хөхнуур мужийн Хайдун тойргийн Салар ястны өөртөө засах Шюньхуа шянь болон Хотон үндэстний өөртөө засах Хуалун шянь, Ганьсү мужийн Хотон үндэстний өөртөө засах Линьшя тойргийн Бөнань, Дуншян, Салар гурван ястны өөртөө засах Жишишань шянь гэх нутгууд байна.

Салар ястан бол Ислам шашны шүтлэгтэй хотон хүмүүс юм. 89 мянган салар хүний 60 мянга нь салараараа хэлж ярьж чадна гэх 1989 оны тооцоо бий. Түркментэй зарим талаар дотно. Одоо цагт хятад хэл мэддэг. Салар хэлийг араб үсгээр бичиж уншдаг.

Зураг[засварлах | кодоор засварлах]

Тайлбар[засварлах | кодоор засварлах]

  1. "Монгол хэлний толь"-ийн 1938-р талд salar, салар гэж галиглагдахаар Монгол бичгээр бичигдсэн болон Оросоор "Салар", Англиар "Salar" гэж түлхүү бичигддэгийг баримтлав.