Халбаган хошуут

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Халбаган хошуут
Хаан халбаган хошуут
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Шувуу
Баг: Өвөрлөг хэлбэртэн (маргаантай)
Овог: Threskiornithidae
Дэд овог: Plateinae
Төрөл ба зүйл

Бичлэг үзэх.


Халбаган хошуут нь урт хөлтэй, том биет, ус гатлагч шувуу бөгөөд Threskiornithidae овог юм.

Эдгээр шувууд нь бүгд өргөн хавтгай халбага мэт хошуутай ба гүехэн ус гатлан явж хагас онгойлгосон хошуугаар ус самнан хоол тэжээл хайна. Усны ямар ч жижиг шавьж, загас жараахай хошууных нь дотор талд таархад түргэн хамхин барьдаг байна.

Ихэнх зүйл халбаган хошуут мод, зэгсэнд үүрлэх ба голдуу дэглий, билүүс хошуут? зэрэг шувуутай ойр хамт байх аж. Эрэгчин нь үүр барих иш мөчир цуглуулж авчран, эмэгчин нь том хүнхэр, эсвэл хавтгайдуу үүр засдаг. Голдуу 3 ш зууван, цагаан өндөг гаргаж хоёул ээлжлэн дарна. Дөнгөж өндөгнөөс хагарсан дэгдээхэй нүдээ нээгээгүй байх ба хошуу нь богино, шулуун байж нас бие гүйцээд сая халбага мэт хэлбэрээ олдог байна.

Зүйлүүд[засварлах | edit source]

2 төрлийн 6 зүйл бий.

Гадаад холбоос[засварлах | edit source]

 Commons: Platalea – Викимедиа зураг, бичлэг, дууны сан