Jump to content

Загасч явлаг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Загасч явлаг
Хойд Америкийн дэд зүйл
Хойд Америкийн дэд зүйл
Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Харцагатан
Овог: Pandionidae
Филип Склэйтэр & Осберт Салвин, 1873
Төрөл: Pandion
Savigny, 1809
Зүйл: P. haliaetus
Латин нэр
Pandion haliaetus
(Линней, 1758)


Загасч явлаг (Pandion haliaetus), заримдаа тэнгисийн бүргэд гэгдэх энэ шувуу нь өдрийн амьдралт, загас идэгч махчин шувуу юм. Гадаад орчинтойгоо зохицон, тэсвэрлэх чадвар сайтай тул Антарктидаас бусад бүх тивд, усны ойролцоо газар тархан амьдардаг. Өмнөд Америкт нүүдлийн үедээ таарна.

Биеийн урт нь 60 см, далавчаа дэлгэхэд 1.8 м ба 0.9-2.1 кг жинтэй, толгой, гэдэс хэсэг нь цагаан саарал өнгө давамгайлсан, нүдний орчим болон далавч нь хар өнгөтэй, хар хошуутай.

Эмэгчин, эрэгчин төстэй боловч, нас бие гүйцсэн эрэгчин нь арай нарийн бие, далавчтай юм.


Тэдний хоол тэжээлийн 99% нь загас болно. Голдуу 150–300 гр, 25–35 см урттай загас барьж идэх ба 2 кг хүртэл том загас барьж идэх нь ч бий.

Мөн зарим тохиолдолд мэрэгч, туулай, хоёр нутагтан, бусад шувуугаар хооллодог.

Загасч явлаг нь голдуу нэг хостойгоо амьдралаа өнгөрөөнө. Эмэгчин нь 6.2х4.5 см, 65 гр жинтэй 2 өндөг гаргана. 5 долоо хоног дарж ангаахай гардаг байна.


 Commons: Pandion haliaetus – Викимедиа дуу дүрсний сан
Викизүйлд Pandion haliaetus-тай холбоотой мэдээлэл байна.
Wiktionary
Wiktionary
Wiktionary: osprey – Энэ үгийг тайлбар толиос харна уу