Доной нисэх буудал

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Доной нисэх буудал
Доной нисэх.jpg
IATA: ULZICAO: ZMDN
Доной is located in Монгол
Доной
Доной нисэх буудлын байршил
Ерөнхий мэдээлэл
Төрөл Олон нийтийн
Оператор Иргэний Нисэхийн Ерөнхий Газар
Үйлчлэх хүрээ Улиастай
Байршил Завхан аймаг, Алдархаан сум
Өндөр д.т.дээш 1,747 м / 5,724 фут
Координат 47°42′46″N 96°31′27″E
Гүйлтийн зам
Чиглэл Урт Хучилт
м фут
16/34 3,200 10,498 Өвс
Статистик (2012)
Зорчигчид 11,039
Эх сурвалж: Иргэний нисэхийн ерөнхий газар[1]

Доной нисэх буудал нь Завхан аймгийн төв Улиастайгаас баруун тийш 25 км-т байрладаг, орон нутгийн нисэх буудал юм.

Түүх[засварлах | edit source]

Завхан аймгийн нисэх буудал нь 1956 оны 06 дугаар сард Улиастай хотоос 32 км-ийн зайд орших Алдархаан сумын нутаг Донойн хөндийд 5 гэртэй, 3 орон тоотой байгуулагдаж даргаар нь Амгалангийн Дорж ажиллажээ. УБ-Завханы хооронд Ан-2 онгоцоор долоо хоногт 1-2 удаа ачаа шуудан, зорчигч тээврийн үүргийг гүйцэтгэж байгаад 1958 оны 09 дүгээр сард аймгийн төвийн дэнжид шилжин төвлөрчээ. Хотдоо ойр орших хуучин Улиастай нисэх буудал нь 2 шороон зурвастай.

2002 онд Донойн хөндийд шинээр онгоц хөөрч, буух сайжруулсан шороон зурвас, нисэх буудлын барилга байгууламж баригдсанаар нисэхийн аюулгүй ажиллагаа болон нислэгийн аюулгүй байдлыг ханган ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлж, Донойн хөндийд үйл ажиллагаа нь тогтмолжин ажиллаж байна.

Хүчин чадал[засварлах | edit source]

Доной нисэх буудал хөөрч буух 3200 метр урт шороон зурвастай. Онгоцны буудал шинэчлэлийн хүрээнд онгоц хөөрч буух зурвасыг хатуу хучилттай болгох ажил хийгдэж байгаа бөгөөд 2013 оны 11-р сард ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй байгаа[2].

Агаарын тээврийн компаниуд болон чиглэлүүд[засварлах | edit source]

Зургийн цомог[засварлах | edit source]

Эх сурвалж[засварлах | edit source]

Ишлэл[засварлах | edit source]

  1. Монголын иргэний нисэхийн статистикийн эмхтгэл 2010. Иргэний нисэхийн ерөнхий газар.
  2. Дэд бүтэц. Завхан аймаг.