Jump to content

Аэро Монголиа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Аэро Монголиа ХХК
Logo
Эрх зүйн хэлбэр XXК
Үүсгэн байгуулагдсан 2001
Төв байр Улаанбаатар,  Монгол
Ажилчид 200+
Салбар Агаарын тээвэр
Цахим хуудас www.aeromongolia.mn
Embraer ERJ 145

Аэро Монголиа ХХК нь 2003 онд зорчигч тээврийн анхны нислэгээ орон нутагт хийж эхэлсэн ба одоо 200 гаруй ажилчин, албан хаагчидтай, сүүлийн үеийн найдвартай техник технологиор бүрэн тоноглогдсон 50 хүний суудалтай Embraer ERJ 145 маягийн 2 ширхэг онгоц, 141 хүний суудалтай Airbus A319-112 маягийн 1 ширхэг онгоц, 143 хүний суудалтай Airbus A319-115 маягийн 1 онгоц, нийт 4 онгоцтой, олон улсын 6 чиглэлд, орон нутгийн 7 чиглэлд нислэг үйлдэж буй үндэсний агаарын тээвэрлэгч юм.

Дэлхийн чанарын хорооноос “Зорчигч, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг өндөр байлгаж, найдвартай, аюулгүй үйлчилгээ үзүүлэх хүчин чармайлтуудыг үнэлэж “Цагаан алтан од” шагналыг 2008 оны 09 дүгээр сарын 22-нд Францын Парис хотноо гардуулсан.

Нислэгийн чиглэл

[засварлах | кодоор засварлах]

Олон улсын шууд нислэгийн чиглэл:

[засварлах | кодоор засварлах]
  • Сөүл, Солонгос
  • Токио, Япон
  • Хөх хот, Хятад
  • Тяньжинь, Хятад
  • Иркутск, Орос
  • Ханой, Вьетнам
Орон нутгийн нислэгийн чиглэл:
[засварлах | кодоор засварлах]
Airbus A319
  • Мөрөн, Хөвсгөл
  • Даланзадгад, Өмнөговь
  • Өлгий, Баян-Өлгий
  • Ховд
  • Увс
  • Алтай, Говь-Алтай
  • Завхан

Одоо эзэмшиж буй агаарын хөлгүүд:

  • Embraer ERJ 145 (2)
  • Airbus A319-112 (1)
  • Airbus A319-115 (1)


Өмнө эзэмшиж байсан агаарын хөлгүүд:

Утас: +976 70103030

Facebook: https://www.facebook.com/profile.php?id=100093989191478

Instagram: https://www.instagram.com/aeromongoliaair/

Twitter: https://twitter.com/AeroMGL

Түүхэн он цагийн дараалал

[засварлах | кодоор засварлах]
  • 2001 оны 06 сард Аэро Монголиа ХХК үүсгэн байгуулагдлаа.
  • 2002 оны 10 сард Аэро Монголиа ХХК агаарын тээвэрлэгчийн эрх авав.
  • 2003 оны 05 сард Фоккер-50 маягийн 2 ширхэг агаарын хөлгөө хүлээн авав.
  • 2003 оны 06 сарын 03-нд зорчигч тээврийн анхны нислэгээ орон нутагт хийсэн.
  • 2003 оны 12 сард олон улсын нислэг хийж эхэлсэн (Улаанбаатар-Хөх хот).
  • 2004 онд Баруун бүсийн судалгааны төвөөс “Сэтгэлд дотно үйлчилгээ” өргөмжлөл авлаа.
  • 2004 оны 4 сард Улаанбаатар-Эрхүүгийн чиглэлд нислэг үйлдэж эхэлсэн.
  • 2006 оны 01 сард Фоккер 100 маягийн анхны агаарын хөлгөө хүлээн авав.
  • 2006 оны 01 сард Монголын орон нутгийн чиглэлд анх удаа тийрэлтэт хөдөлгүүрт онгоцоор нислэг үйлдэж эхэлсэн.
  • 2006 оны 02 сард Улаанбаатар-Чөнжүгийн чиглэлд нислэг үйлдэж эхэлсэн.
  • 2006 оны 03 сард Улаанбаатар-Тяньжин чиглэлд анхны нислэгээ үйлдэв.
  • 2006 оны 07 сард Фоккер-100 маягийн хоёр дахь агаарын хөлгөө хүлээн авав.
  • 2006 оны 09 сард Дэлхийн чанарын хорооноос “Чанарын Алтан од” шагнал хүртсэн.
  • 2006 оны 12 сард орон нутгийн нислэгийн 90%-ийг үйлддэг болсон.
  • 2007 оны 06 сард Моннис групп хөрөнгө оруулалт хийн компанийн менежментийг авав.
  • 2008 оны 09 сард Хөх хотын төлөөлөгчийн газрын шинэ оффисын нээлт хийлээ.
  • 2008 оны 09 сард Дэлхийн чанарын хорооноос “Чанарын Цагаан алтан од” шагнал хүртсэн.
  • 2010 оны 08 сард Фоккер-50 маягийн 1 ширхэг агаарын хөлгөө хүлээн авав.
  • 2018 онд Embraer ERJ 145 маягийн анхны онгоцоо хүлээн авав.
  • 2019 онд Embraer ERJ 145 маягийн хоёр дахь онгоцоо хүлээн авав.
  • 2021 онд Airbus A319 маягийн анхны онгоцоо хүлээн авлаа.
  • 2021 онд Улаанбаатар-Ханой чиглэлд анхны нислэгээ үйлдэв.
  • 2022 онд Улаанбаатар-Токио чиглэлд анхны нислэгээ үйлдэв.
  • 2023 онд Airbus A319 маягийн хоёр дахь онгоцоо хүлээн авлаа.
  • 2023 онд Улаанбаатар-Сөүл чиглэлд анхны нислэгээ үйлдэв.