Түдэвтэй сум

Монгол улсын гурван зуун гучин сумын нэг
Түдэвтэй сум
Улс Монгол Улс Монгол (МУ)
Аймаг Mn coa zavkhan aimag.svg Завхан
Ямар нэгж сум
Сумын төв Ойгон
Нутгийн хуваарь Дөрвөн багт хуваагдана:
1. Баянцагаан
2. Аргалант
3. Ойгон
4. Цорго
Газар нутаг 2,700 км²
Хүн ам (2010) 1,671 хүн
Нягт сийрэг 0.62 хүн/км²
Түдэвтэй
сумынхан
Завханы Түдэвтэйнхэн:
үндсэндээ Монгол үндэстэн
Цагийн бүс Улаанбаатарын цаг (НЗНЦ+8)

Түдэвтэй нь Завхан аймгийн сум юм.

Түдэвтэй сум 2,8 мян.км.кв газар нутагтай. Улиастайгаас 200 kм.Засаг захиргааны Баянцагаан, Цорго, Ойгон, Аргалант гэсэн 4 багтай. Алаг адуун, Барга, Баатад, Булган, Дархчууд, Долоон, Урианхан, Хиргис, Хороо, Хөх нохойнхон, Цоохор, Сартуул, Шар булган овгийн 2003 хүн ард оршин суудаг.

Төв ба хойд хэсгийг Ойгон нуур, Цорго, Баянцагааны хөндий эзэлдэг. Эх газраас эрс тэс уур амьсгалтай. Улаагчин, Цорго, Жарантай зэрэг голууд, Ойгон, Баянцагаан, Хөдөө зэрэг нууруудтай. Буга, бор гөрөөс, янгир, аргаль, чоно, шилүүс, үнэг, ирвэс, хярс мануул, тарвага, туулай чандага зэрэг ан амьтан, ой, тал хээрийн нүүдлийн шувууд элбэг юм.