Jump to content

Доржжавын Чулуун

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Доржжавын Чулуун нь Монгол Улсын Гавьяат багш хүн юм.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Доржжав овогтой Чулуун нь 1952 онд Завхан аймгийн Ургамал суманд Баян-Улаан багийн нутагт төрсөн.

Боловсрол[засварлах | кодоор засварлах]

  • 1972 онд Цэцэрлэгийн багшийн сургуулийг цэцэрлэгийн багш мэргэжлээр төгссөн

Ажилласан байдал[засварлах | кодоор засварлах]

  • 1972-1975 онд Завхан аймгийн Баянтэс сумын цэцэрлэгийн эрхлэгч,
  • 1975-1983 онд Цэцэн-Уул сумын цэцэрлэгийн эрхлэгч,
  • 1983-1996 онд Улиастай хотын 4-р цэцэрлэгт  ээлжийн бүлгийн багш,
  • 1996-1999 онд Улиастай хотын 3-р цэцэрлэгт багш,
  • 1999-2001 онд 9-р цэцэрлэгт эрхлэгч,
  • 2001-2014 онд 4-р цэцэрлэгт эрхлэгч зэргээр боловсролын байгууллагад багш эрхлэгчээр тасралтгүй дөч гаруй жил ажиллажээ.

Гавьяа шагнал[засварлах | кодоор засварлах]

Д.Чулуун багш аймаг сумын хөдөлмөрийн аваргаар удаа дараа шалгарч байсан.

  • 1997 онд БСШУЯамны “Хүндэт жуух”,
  • 2000 онд Заах аргач тэмдэг,
  • 2001 онд Боловсролын тэргүүний ажилтан,
  • 2003 онд Багшийн алдар,
  • 2003 онд Хөдөлмөрийн хүндэт медаль,
  • 2007 онд Аймгийн “Боловсролын салбарын оны тэргүүн”, 
  • 1981,1991,2001 онд Ардын хувьсгалын 60.70.80 жилийн ойн медалиуд,
  • 2004 онд Монголын эмэгтэйчүүдийн холбооны “Хүндэт тэмдэг”,
  • 2006 онд Чингис хааны 800 жилийн хүндэт тэмдэг,
  • 2007 онд Завхан аймгийн хүндэт тэмдэг, 
  • 2009 онд Алтан гадас одон,
  • 2015 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
  • 2023 онд Монгол Улсын Гавьяат багш