Батнасангийн Гончигдамба

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Mongolian traditional wrestling ttf.svg Батнасангийн Гончигдамба
Төрсөн өдөр 1985 оны 1 сарын 15 (1985-01-15)
(одоо 33 настай)
Төрсөн газар Монгол улсын Завхан
аймгийн Их-Уул сум
Алдар цол
Бөхийн цол улсын гарьд
Дуурьсалт нутаг Завхан аймгийн Их-Уул сум
Цол ахисан он жил
Улсын гарьд 2013
Улсын начин 2011
Аймгийн арслан 2007
Улсын наадмын барилдааны амжилт
Үзүүрлэсэн 1 (2013)
Шөвгөрсөн 6 (2011, 2012, 2013, 2014, 2015,2016)
2015-7-13-ны байдлаар мэдээлэв.

Батнасангийн Гончигдамба нь Завхан аймгийн Их-Уул сумын уугуул, үндэсний бөхийн улсын гарьд Их-Уул сумын " Хүчит бөх" Монгол улсын гарьд Батнасангийн Гончигдамба нь Завхан аймаг Их-Уул суманд 1985.01.15-нд төрсөн. Б.Гончигдамба анх удаа улсын баяр наадамд 2006 онд зодоглож нэгийн давaанд Сэлэнгэ аймгийн с/з Б.Эрдэнэбаяр аймгийн заанд унаж хүчит бөхийн гараагаа эхэлж байжээ. 2007 онд Завхан аймгийн наадамд түрүүлж Аймгийн арслан цол

2011 онд Улсын наадамд 5 давж Улсын начин цол

2012 онд Улсын наадамд 5 давж өсөх идэр начин

2013 онд Улсын наадамд 8 давж Улсын гарьд цол

2014 онд Улсын наадамд 6 давж

2015 онд Улсын наадамд 7 давж

2016 онд Улсын наадамд 6 давж

2015 оны Завхан аймагийн Оны онцлох хүн. Их мэхийн үүр улсын гарьд зүүн талтай, тахимдах, хөмрөх, хутгах мэхийг голдуу хийдэг. Үндэсний, чөлөөт бөхөөр хичээллэдэг спортын мастер үндэсний биеийн тамирын дээд сургуулийг биеийн тамирын багш , дасгалжуулагчаар төгссөн нутгийн залуу төлөөлөл юм