Арцсуурь боомт
Арцсуурь боомт -БНМАУ-ЗХУ-ын хил дээр 1971 онд Завхан аймгийн Баянтэс сумын нутагт байгуулагдаж, 1992 онд Завхан аймгийн Тэс сумын Нисэг багийн нутагт шилжин байрласан хилийн боомт юм. Хоёр талын зэрэглэлтэй, байнгын горимоор ажилладаг автозамын боомт юм. Нийслэл Улаанбаатар хотоос Арцсуурь боомт хүртэл 1160 км, Аймгийн төвөөс 360 км алслагдсан ажээ.
ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын Эрзин тосгоны хэсэгт байрладаг Цагаан толгой авто замын боомттой хиллэдэг.
Даваа – Бямба гарагт 09.00-18.00 цагт ажилладаг.
Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд хилийн асуудлаар байгуулсан гэрээ, хэлэлцээрийн дагуу хоёр талын зэрэглэлтэй, байнгын горимтой боомт юм.
Арц суурь дахь хилийн боомтоор өнөөдрийн байдлаар нийт 10600 гаруй хүн зорчжээ.
2023 оны 12 сарын байдлаар нийт зорчигчдын 70 хувь нь гадаад, 30 хувь нь монгол хүн зорчжээ. Харин 2900 орчим тээврийн хэрэгсэл боомтоор зорчиж 545.2 тонн ачаа тээвэрлэсэн байна. Хоёр талын зэрэглэлтэй, байнгын ажиллагаатай авто боомтоор ОХУ-аас ихэвчлэн хүнсний болон ахуйн бараа материал, бичиг захидал, шуудан орж ирдэг. Харин Монголоос мах, малын гаралтай түүхий эдийг экспортод гардаг байна.