Бүрд сум

Flag of Mongolia.svg Монгол улсын
Mn coa övörkhangai aimag.svg Өвөрхангай аймгийн
Бүрд сум
Улбар шар нь Арвайхээр, ягаан нь Бүрд
2,581 км² (12/19) газар нутагт
2011 онд 820 өрхийн (15/19)
3,033 хүн (15/19) оршин сууж байв.[1]
Дотроо Ар жаргалант, Их боригдой, Донгит, Ар хөшөөт, Онгон гэх таван багтай.
2011 оны төсөвт 54.3 сая ₮ (14/19) оруулж,
мөн ондоо 782 сая ₮ (17/19) заржээ.[1]
2011 оны 203,186 толгой мал (2/19) нь
нэг хүнд ноогдвол 67.0 (_/19) болно.[1]
үүсгэн байгуулагдсан ____ онд
Эргэн тойрондоо Өвөрхангайн Баян-Өндөр, Есөнзүйл, Хархорин, Архангайн Хашаат, Булганы Рашаант, Төв аймгийн Эрдэнэсант, Дэлгэрхаан гэсэн долоон сумаар хүрээлэгддэг.

Монгол улсын Өвөрхангай аймгийн арван есөн сумын нэг. 1930 оны БНМАУ-ын Их Хурлын шийдвэрээр 1930 оны 11 сарын 9-ний өдрийн захиргааны өөрчлөлтийн шийдвэрийг 1931 онд хэрэгжүүлж, Архангай аймгийн Бүрд сум нэртэйгээр байгуулсан. 1942 онд Баянхонгор аймаг шинээр байгуулагдахад Өвөрхангай, Архангай, Төв аймгийн зарим сумдыг шилжүүлэхэд Өвөрхангай аймагт шилжүүлсэн.

Товч танилцуулга[засварлах | кодоор засварлах]

Улсын нийслэлээс баруун урагш 344 км, аймгийн төв Арвайхээр хотоос зүүн хойш 136 км зайтай.[1] Монгол орны газар байрлалын төв цэг энэ сумын нутаг Өвөр хөшөөтийн булгийн эхэнд д.т.д 1730 м өндөрт байгааг 1979 онд эрдэмтэн Ш.Шагдар судлан тогтоосон. Тэр хавийн 8.2 км2 газрыг 1997 онд аймгийн тусгай хамгаалалтанд авчээ.[2]

Бүрд сум нь Түшээт хан аймгийн Далай гүний хошуу /1691/ 1921 оны ардын хувьсгалын дараа Богдхан уулын аймгийн далай гүний хошуу болгон өөрчилж, улмаар удалгүй 1924 оны 6-р сард болсон сумдын хурлаас сонгогдсон төлөөлөгчдийн хурлаар Богдхан уулын Баян-өндөр уулын хошуу болгон өөрчилжээ.

Зарим тоон үзүүлэлт[3]
Үзүүлэлт 2007 2008 2009 2010 2011
Байнгын хүн амын тоо 3,135 3,135 3,118 3,041 3,033
Малын тоо толгой 192,439 192,439 215,199 182,044 203,185

Энд төрсөн алдартнууд[засварлах | кодоор засварлах]

Байгалийн үзэсгэлэнт газрууд[засварлах | кодоор засварлах]

Далайн түвшнээс дээш 1200-2200м өндөрт өргөгдсөн Шилүүстэй Их, Бага Монголд, Эрээн, Үнэгт, Батхаан, Уст буурал зэрэг ан амьтан, цэцэг, өвс ургамлаар хучигдсан үзэсгэлэнт уулнууд, арц, монос, бургас, хайлаас, тэхийн шээг зэрэг мод, бутаар төгөл үүсгэсэн 30 км үргэлжлэх 22 га элсэн манхантай хангай, говь хосолсон нутаг юм.

Дэд бүтэц[засварлах | кодоор засварлах]

Бүрд сумын газар нутаг дээгүүр Улаанбаатар-Өвөрхангайг холбосон  улсын чанартай 36.97 км авто зам дайран өнгөрдөг. Одоогоор багууд хоорондоо шороон замаар холбогддог. Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 1 гүний худаг, 30 м3 багтаамжтай.  1 насос станц, 50 м3/хоног хүчин чадалтай.

Бүрд сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай 8 айлын нэг орон сууц байгаа бөгөөд бусад нь амины орон сууц, гэр сууц юм. 1981 онд  баригдсан  2 давхар сууц нь ашиглалтын шаардлага хангахаа байсан боловч айл өрхүүд амьдарч байна. Бүрд суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

Өвөрхангай-Бүрд

Орон нутгийн хөгжлийн индекс

Өвөрхангай аймгийн Бүрд сумын товч танилцуулга

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. 1.0 1.1 1.2 1.3 Өвөрхангай аймгийн Статистикийн хэлтэс. Өвөрхангай аймгийн статистикийн эмхтгэл - 2011. Арвайхээр хот 2012-01-12.
  2. Монгол орны төв буюу “хүйс цэг” хаана байдаг вэ?
  3. Өвөрхангай аймгийн Статистикийн хэлтэс. Сумдын эдийн засаг, нийгмийн үзүүлэлтүүд /сүүлийн 5 жилд/. Арвайхээр 2012 он