Jump to content

Төвхөн хийд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Төвхөн хийд
Төвхөн хийд
Төвхөн хийд, Монгол
Төвхөн хийд
Төвхөн хийд
Төвхөн хийдийн байршил
Солбицол:47°33′24″N 102°49′53″E / 47.55667°N 102.83139°E / 47.55667; 102.83139
Товч мэдээлэл
БайрлалМонгол улс, Орхоны хөндий
Байгуулсан ньЗанабазар
Байгуулагдсан1648 он
ХөлгөнИх хөлгөн
(Очирт хөлгөн)
Ёс, УрсгалБуяны ёс
Барилгын хийцМонгол, хятад, төвөд маягийн

Төвхөн хийд нь Өвөрхангай, Архангай аймгуудын заагт, Хужирт сумын төвөөс баруун хойш 40 км зайд Орхоны хөндийд орших, Монголын Буддын шашны хамгийн эртний хийдүүдийн нэг юм.

1648 онд анхдугаар Жавзандамба хутагт, өндөр гэгээн Занабазар 14 настайдаа далайн түвшнээс дээш 2,600 метр өргөгдсөн Ширээт Улаан уулын оройд, ой модоор хүрээлэгдсэн аглаг ойн байц хадтай бяцхан дэвсгийн онцгой тогтцыг таалж, улмаар 1651 онд Төвөдөөс эргэн ирээд уг газарт бясалгалын дуган бариулжээ. Түүнийгээ "Дубхан" буюу бүтээх байр хэмээн нэрлэсэн нь сунжирсаар "Төвхөн" гэгдэх болсон түүхтэй. Занабазар Төвхөн хийдэд сууж байхдаа соёмбо үсгийг зохиосон.

Хийд Халх-Ойрадын самуунд өртөж, 1688 онд сүйтгэгдсэн бөгөөд 1773 оноос хурал номын ажлыг нь сэргээж тогтмолжуулаад байсан нь 1939 онд Их хэлмэгдүүлэлтийн үеэр тасалджээ.

1992 онд улсын хамгаалалтад авч, сүмийн үйл ажиллагааг сэргээсэн бөгөөд 1997 онд сэргээн засварлалтын ажил өндөрлөсөн.

 Commons: Төвхөн хийд – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Төвхөн хийд