Jump to content

Мөнхтогтохын Наранболд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Мөнхтогтохын Наранболд нь Монголын сэтгүүлч, зохиолч юм.

Наранболд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Өвт хэмээх газар 1982 оны 11 дүгээр сарын 2-нд Мишигийн Мөнхтогтохын том хүү болон мэндэлжээ. Нэг эгч, дөрвөн дүүтэй. Дунд сургуулиа нутагтаа дүүргэж, 2001-2002 онд цэргийн алба хааж, 2005 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, АУЗ, Төрийн шагналт яруу найрагч Д.Пүрэвдоржийн үүсгэн байгуулсан Монголын нууц товчоо УЗЭДС-д урилгаар элсэн дөрвөн жил суралцаж Утга зохиолын ажилтан-сэтгүүлч, судлаач мэргэжлээр суралцан төгсчээ.

Ажил, амьдралын гараа

[засварлах | кодоор засварлах]

Цэргийн алба хаагаад мал маллаж, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаад оюутан болсон. Их сургуулиа төгсөөд “Монголын үнэн” сонинд 2010-2015, “Ган зам” сонинд 2015 оноос ажиллаж байна.

МЗЭ-ийн их хурлаар Яруу найргийн үндэсний төвийн тэргүүлэгч гишүүнээр 2016, 2020 онуудад сонгогдсон. Мөн 2010 оноос МЗЭ-ийн дэргэдэх Залуу зохиолчдын нэгдлийн тэргүүлэгч, 2017 оноос МЗЭ-ийн УБТЗ дахь салбарын тэргүүнээр сонгогдон ажиллаж байна.

  • “Цаг хугацааны зүүд” шүлгийн түүвэр 2009
  • “Тэнгэрийн хэл” шүлгийн түүвэр 2014
  • "Тэр шувуу" богино өгүүллэгийн ном 2021
  • "Депо" түүхэн роман 2024 онд хэвлүүлсэн.

Мөн "Эгэл төмөр замчин" -2019 хөрөг тэмдэглэлийн хамтын бүтээл, “Яруу найргийн шинэ үе”, “Нэн шинэ үеийн яруу найраг”, “Цог” сэтгүүл, “Отгон тэнгэр шүтээн”, “Гал онгод”, “Галт тэрэгний зогсоол дээр”, “Зуун яруу найрагч, зуун хайрын шүлэг” I, II, “Хүн зам” зэрэг 10 гаруй номд бүтээл нь багтаж, олон сонин, сэтгүүлд шүлэг, өгүүллэг нь хэвлэгдсэн байна.

Эмхэтгэн бичсэн ном

[засварлах | кодоор засварлах]

Баянтүмэний төмөр замын 80 жилийн ойн “Дорнод талын ган судас” -2018, яруу найргийн “Сүүн зам” -2019, богино өгүүллэгийн “Зөрлөг” -2019, УБТЗ-ын залуучуудын байгууллагын үүсэл хөгжлийн “Залуу насны мөнхийн тэмүүлэл” -2021 ном бичсэн.

  • “Хавар” МУСТА Д.Отгонтогтоолын ая, дуучин Т.Гүррагчаа, Т.Үүрийнтуяа
  • “Нар холбосон нутаг” М.Амгаланжаргалын ая, дуучин Э.Мягмарсүрэн
  • “Сүлд нь өөдөө Монгол наадам” МУСТА Ц.Насанбатын ая, дуучин Э.Мягмарсүрэн
  • “Энэ бидний жаргалын дуу” МУУГЗ М.Булганы ая, дуучин МУГЖ А.Бүтэд, Д.Эрдэнэчимэг
  • “Жолооч аав минь” МУУГЗ М.Булганы ая, дуучин МУСТА С.Баттулга
  • "Соёлын цагаан өргөө" МУУГЗ Б.Бямбабаярын ая, дуучин МУСТА Д.Очирбат
  • "Нутаг гүйж явна" МУУГЗ Д.Түвшинсайханы ая, дуучин МУСТА Б.Шижирболд
  • “Бодол дүүрэн ижий” ая Д.Баярсүрэн, дуучин н.Эхтуяа
  • “Бодол дүүрэн ижий” ая Д.Бердибек, дуучин Ж.Хишигбат
  • “Хүү минь” МУСТА Ч.Төгсбаярын ая
  • “Хавраар хагдарсан хайр” Б.Жамбалдоржийн ая
  • “Эгэл нэгэн бүсгүй еэ” ая Д.Бердибек
  • “Дэлхий гэдэг чинь цэцэг шүү дээ” ая МУСТА, АБТА С.Батболд

зэрэг 20 шахам дууны шүлэг бичжээ.

Яруу найргийн наадамд

[засварлах | кодоор засварлах]

“Болор цом” яруу найргийн наадамд цөөнгүй шалгаран оролцож, мөн яруу найргийн “Мөнгөн хүрхрээн чимээ”, “Яргуй цом”, “Отгон тэнгэр шүтээн”, “Уйдах завгүй оюутан нас”, “Яруу эгшиглэн”, “Эгшиглэнт говь”, “Их газрын чулуу”, “Үгийн увидас”, “Боржигадай сэцэн”, “Ган үзэг” зэрэг 20 гаруй наадамд амжилттай оролцож тэргүүн, дэд, тусгай байруудыг эзэлжээ.  

Оны шилдэг “Манлайлагч оюутан” 2009, “Монголын үнэн” сонины 2011, 2012 оны “Шилдэг сэтгүүлч”, МСНЭ-ийн “Ган үзэгтэн” 2013, “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” 2016, Үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 100 жилийн ойн медаль, УБТЗ-ын “Хүндэт үнэмлэх” 2016, 2018, МЗЭ-ээс Гомбын Сэр-Одын нэрэмжит шагнал 2017, МЗЭ-ийн нэрэмжит шагнал 2021, УБТЗ-ын "Тэргүүний төмөр замчин" 2023, "Хөдөлмөрийн хүндэт медаль" 2023 онд тус тус хүртсэн байна.