Шийлэгийн Батбаяр

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Шийлэгийн Батбаяр (1943 онд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 3-р багт төрсөн) нь Монголын төрийн зүтгэлтэн, улс төрч, эдийн засагч хүн.

Тэрээр 1966 онд Улаанбаатар хотын Эдийн засгийн дээд сургуулийг Аж үйлдвэрийн эдийн засагч мэргэжлээр төгсөж, Москвагийн Хөдөлмөрийн институтэд эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Ш.Батбаяр ШУА-ийн хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн дарга, Хөдөлмөр, цалин хөлсний улсын хорооны институтийн захирал, нэгдүгээр орлогч дарга, Улаанбаатар хотын нэгдүгээр орлогч дарга, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч, 2000-2004 онд Хөдөлмөр Нийгмийн хамгааллын яамны сайдаар ажиллаж байв. Мөн УИХ-д 2 удаа сонгогдон ажиллажээ. Өдгөө Соёл Эрдэм дээд сургуулийн захирлаар ажилладаг.

2017 онд Монгол улсын гавьяат эдийн засагч цол хүртсэн.