Гэндэнжамцын Цэвэгмид

Гэндэнжамцын Цэвэгмид (1916-1985) нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул, Монгол улсын хөдөлмөрийн баатар цолтой малчин. Тэрээр Нарийнтээл сумын “Эх орон” нэгдлийн тууварч малчин байхдаа, 1975 оны 4 сарын 30-ны №94 тоот тогтоолоор хөдөлмөрийн баатар цол хүртжээ.

Цэвэгмид тууварч малчнаар 1946 оноос хойш ажиллахдаа 1965-1974 оны хоорондох 10 жилд тарга хүчний гэрээт даалгаврыг 68,7 тн-оор давуулан биелүүлсэн нь тухайн үеийн бэлтгэлийн үнээр тооцоход 121,5 мянган төгрөг ажээ. МАХН-ын XVIII их хурал, улсын тэргүүний тууварч малчдын гурван удаагийн зөвлөлгөөнд төлөөлөгчөөр оролцсон байна. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, медалиудаар шагнагджээ.