Бадам-Очирын Пунсалдулам

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

МОНГОЛ УЛСЫН МЭРГЭН БАДАМ-ОЧИРЫН ПУНСАЛДУЛАМ

Бадам-Очир овогтой Пунсалдулам нь 1992.01.11-ний өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд төрсөн. 1999 оны Нарийнтээл сумын ЕБС-д элсэн орж 2003 оноос анх тус сургуулийн биеийн тамирын багш Н.Ууганзаяагийн удирдлаган доор үндэсний сурын спортоор хичээллэж эхэлсэн. Хичээллэсэн жилдээ Өвөрхангай аймгийн баяр наадмын үндэсний сурын хүүхдийн харваанд түрүүлснээр амжилтын буйхаа эхэлсэн. Мөн Өвөрхангай аймгийн баяр наадмын үндэсний сурын харваанд 1 удаа түрүүлэн аймгийн мэргэн цол хүртсэн. 2009 онд МУБИС-д элсэн орсноор аймгийн мэргэн, спортын мастер Б.Жалбаа багшын удирдлаган доор үндэсний сурын харваагаар үргэлжлүүлэн хичээллэж улсын чанартай тэмцээнүүдэд тогтмол оролцож эхэлсэн. Үндэсний сурын спортоор хичээллэж эхэлснээс хойш дараах томоохон амжилтуудыг гаргаад байна. Тэрээр 2015 онд улсын аварга шалгаруулах тэмцээнээр 1 мөнгө, 1 хүр.эл медаль, 2016 онд Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмаар 1 дүгээр байранд орж Монгол улсын мэргэн цол хүртсэн бөгөөд 2016 онд “Хүрээ цам” Даншиг наадмаар 1 дүгээр байр тус тус эзэлж байжээ. http://mnts.ub.gov.mn/mn/2018/11/27/%D1%8D%D1%80%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%B3%D1%83%D1%80%D0%B2%D0%B0%D0%BD-%D0%BD%D0%B0%D0%B0%D0%B4%D0%BC%D1%8B%D0%BD-%D1%85%D0%B0%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%B7%D0%B0%D0%BB%D1%83%D1%83-%D1%86%D0%BE/