Jump to content

Бөөрөнцөг түлхэлт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бөөрөнцөг түлхэлт

Бөөрөнцөг түлхэлт (Англи: Shot put) нь хөнгөн атлетикийн спортын шидэлтийн төрлүүдийн нэг бөгөөд бөөрөнцгийг хэр хол шидэхээ өрсөлддөг.

Бөөрөнцгийн жин нь хүйс, насны ангиллаас хамаардаг. 2.135 метр буюу 7 фут диаметртэй тойрог дотроос шидэх ёстой. Уг тойргийн төвд оройтой, 34.92 хэмийн өнцөг дотор бөөрөнцгийг унагаасан тохиолдолд хүчинтэйд тооцогдоно. Тойргийн гадна гишгэх, зураасан дээр гишгэвэл мөн хүчингүй болно.

Дүрэм ёсоор бөөрөнцгийг хоёр мөрийг холбосон шугамаас хойно байрлуулж, шидэх ёстой байдаг тул эрүүний орчимд биедээ нааж, нэг гараараа түлхэх байдлаар шиддэг. Хөлнөөсөө түлхэлт авч шиддэг тамирчин олон байдаг ч биеэрээ эргэлдэж шиддэг тамирчин ч бас цөөнгүй.

Бөөрөнцөг түлхэлт нь хүнд зүйлийг хол шидэн, "хүчээ үзэх" явдлаас үүсэлтэй гэж үздэг. Эрт дээр үед Шотландад чулууг шидэх тэмцээн зохиогддог байв. Түүнээс санаа авч 1860 онд төмрөөр хийсэн бөөрөнцөг ашиглан тэмцээн зохион байгуулсан нь өнөөдрийн бөөрөнцөг түлхэлтийн анхны тэмцээн гэж үздэг. Тэр үед шидэх талбай нь одоогийнх шиг дугуй биш, 2 метр гаруй урт бүхий талтай квадрат хэлбэртэй байлаа. Анх дугуй талбайг ашигласан нь 1867 онд АНУ-д зохиогдсон тэмцээн юм.

Бөөрөнцгийн жин, хэмжээ нь дараах байдлаар тогтоогдсон байдаг. Диаметр нь эрэгтэйчүүд 11-13см, эмэгтэйчүүд 9.5-11см.

  • Насанд хүрэгчид
    • Эрэгтэй: 7.260кг (16 фунт)
    • Эмэгтэй: 4кг
  • Залуучууд
    • Эрэгтэй: 6кг
    • Эмэгтэй: 4кг

Өсвөр үе

    • Эрэгтэй: 5кг
    • Эмэгтэй: 2.721кг
АмжилтЗайНэрХарьяалалОгноо
Дэлхий23м12смРанди Барнс Америкийн Нэгдсэн Улс1990 оны 5 сарын 20
Монгол17м80смДашдэндэвийн Махашири Монгол1998 оны 5 сарын 30
АмжилтЗайНэрХарьяалалОгноо
Дэлхий22м63смНаталья Лисовская Зөвлөлт Холбоот Улс1987 оны 6 сарын 7
Монгол14м68смД.Намжилмаа Монгол1966 оны 6 сарын 16
 Commons: Shot put – Викимедиа дуу дүрсний сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Бөөрөнцөг түлхэлт – Энэ үгийг тайлбар толиос харна уу