Мягмарын Бадарч
Jump to navigation
Jump to search
Мягмарын Бадарч (1990 оны арванхоёрдугаар сарын 21[1]) нь Архангай аймгийн Цэнхэр сумын уугуул, үндэсний бөхийн улсын Гарьд цолтой бөх.
Барилдааны амжилт[засварлах | edit source]
Улсын наадмын дэвжээнд[засварлах | edit source]
Он | Амжилт | Бөхийн тоо |
---|---|---|
2017 | АХ-ын 96 жилийн ойн баяр наадамд улсын заан Б.Соронзонболдоор дөрөв, улсын гарьд Ж.Бат-Эрдэнээр тав, улсын начин Ч.Батчулуунаар зургаа даван шөвгөрч " Монгол улсын харцага " цолыг хүртсэн. | 512 |
2020 | АХ-ын 99 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Б.Мөнх-Эрдэнээр дөрөв, аймгийн арслан Н.Хүрэлсүхээр тав, аймгийн арслан Х.Цогтгэрэлээр зургаа, улсын арслан Р.Пүрэвдагваар долоо давж " Монгол улсын заан " цолыг хүртсэн. | 512 |
2021 | 2020 онд даян аварга Н.Батсуурь сэргээш хэрэглэсэн байсан тул давааг нь нөхөн олгож " Монгол улсын гарьд " цолыг хүртсэн. | 13 |
Аймгийн наадмын дэвжээнд[засварлах | edit source]
Он | Амжилт | Бөхийн тоо |
---|---|---|
2012 | Архангай аймгийн баяр наадамд сумын заан Б.Мөнх-Эрдэнээр найм даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн. | 256 |
2016 | Бүх цэргийн баяр наадамд цэргийн начин Д.Цэрэнтогтоход өвдөг шороодон үзүүрлэж "Бадрангуй" чимэг хүртсэн. | 256 |
2017 | Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Нэмэх" чимэг хүртсэн. | 256 |